Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

Төв аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 01 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2021-02-25 06:09:23

Төв аймгийн гадаргын усны чанарын

2021 оны 01 дүгээр сарын тойм

        

  1. Гадаргын усны чанар

Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2021 оны 01 дүгээр сард Туул- Лүн хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц  авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.

2021 оны 01 дүгээр сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-1998 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

д/д

Үзүүлэлтийн нэр

Хэмжих нэгж

Усны чанарын стандарт /ХА/

Туул- Лүн

 

1

Устөрөгчийн илтгэгч PH

-

6.5-8.5

6.58

 

2

Цахилгаан дамжуулах чанар

µS/см

-

315

 

3

Перманганатын исэлдэх чанар

мгО/л

10.0

2.5

 

4

Аммонийн азот

мгN/л

0.5

0.13

 

5

Нитритийн азот

мгN/л

0.02

0.216

 

6

Нитратын азот

мгN/л

9.0

0.22

 

7

Эрдэс фосфор

мгP/л

0.1

0.011

 

8

Хлорид

мг/л

300

13.5

 

9

Фтор

мг/л

1.5

0.47

 

10

Сульфат

мг/л

100

36.0

 


 

Туул гол Туул-Лүн хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Туул-Лүн голын усны эрдэсжилт 235.8 мг/л  байлаа.

  1. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2021 оны 01 дүгээр сарын 20 нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв-Чандмань” ДЭХГ-н  хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), жинлэгдэх бодис (Ж/б), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), зэргийг тодорхойллоо.

 

ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

 

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

БХХ5

ПИЧ

NH4

NO3

NO2

PO4

Цэвэршилт %

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

Төв,

Зуун мод

“Төв-Чандмань ДЭХГ” ЦБ

Орж

8.41

64.0

31.6

66.4

102.9

0.12

0.010

4.2

 

85.1%

 

Гарч

8.69

26.8

4.7

26.9

 

 

Шинжилгээний дүнгээс үзэхэд  Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань ДЭХГ-ын  ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 85.1% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь нь Ж/б 26.8 мг/л, ПИЧ 26.9 мг/л, аммони 102.9 мг/л байна.  Бусад шинжилгээнүүд MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээс  давсан үзүүлэлтгүй байна.

Дүгнэлт: Төв аймгийн гадаргын усны 2021 оны 01 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Туул-Лүн голын ус нитритийн азот/NO2/ 10 дахин хүлцэх агууламж /ХА/-аас их агуулагдаж, бусад  шинжилгээнүүд ХА-аас давсан үзүүлэлтгүй  байлаа.

 

 Төв аймгийн Зуунмод сумын  ‟Төв Чандмань” ДЭХГ-ын ус цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувь 85.1% тай цэвэршүүлээд гарч байгаа усанд  Ж/б 1.3 дахин,  ПИЧ 1.3 дахин, аммони/NH4/ 6.8 дахин  ХА-аас тус тус  их агуулагдаж байлаа.

 

 

Төв аймгийн УЦУОШТ-ийн БОШЛаборатори

2021.01.28

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019, 2020 оны 01-11 сарын агаарын бохирдлын дундаж, үнэмлэхүй ихийн харьцуулалт / графикаар харуулав/ 2020-12-16 1970-01-01 64
2020 оны 01-11 сарын дундаж үнэмлэхүй их 2020-12-10 1970-01-01 69
Зуунмод сумын 05 дугаар сарын I дүгээр 10 хоногийн дундаж агууламж 2020-05-27 1970-01-01 167
Зуунмод сумын 04 дүгээр сарын II дугаар 10 хоногийн дундаж агууламж 2020-05-06 1970-01-01 165
Зуунмод сумын 04 дүгээр сарын I дүгээр 10 хоногийн дундаж агууламж 2020-04-16 1970-01-01 163
Зуунмод сумын 03 дугаар сарын II дугаар 10 хоногийн дундаж агууламж 2020-04-02 1970-01-01 182
Зуунмод сумын 03 дугаар сарын I дүгээр 10 хоногийн дундаж агууламж 2020-03-19 1970-01-01 151
2020 оны 02 дугаар сарын агаарын бохирдлын мэдээ 2020-03-18 1970-01-01 164
2020 оны 01 дүгээр сарын агаарын бохирдлын мэдээ 2020-03-02 1970-01-01 346
2019 оны 01-10 сарын агаарын бохирдолын үзүүлэлт /графикаар/ 2019-11-19 1970-01-01 298
2017, 2018 оны Зуунмод хотын агаарын бохирдолын хүйтний улиралын төлөв мэдээ 2019-11-14 1970-01-01 261
Зуунмод хотын 2018, 2019 оны 1-7 дугаар агаарын бохирдолыг харьцуулсан график 2019-10-25 1970-01-01 261