Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-10-14 17:40:47

Төв аймгийн гадаргын усны чанарын

2018 оны 3 дугаар сарын тойм

        

  1. Гадаргын усны чанар

Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2018 оны 3 дугаар сард Туул- Лүн хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц 1 удаа авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.

2018 оны 3 дугаар сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

Усны харуул

Үзүүлэлтийн нэр

рН

       Ес

    µS/cм

Пич

мгО/л

NH4

мгN/л

NO2

мгN/л

NO3

мгN/л

P

мгP/л

Cl

мг/л

F

мг/л

SO4

мг/л

1

Туул Лүн

7.77

539

0.5

0.12

0.017

1.8

илр

6.74

0.22

56.4

 

MNS

4586-98

6.5-8.5

-

10.0

0.5

0.02

9.0

0.1

300

1.5

100

 

 

 

 

 

 

 

 

                          

 

             Тайлбар: ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтийг тодруулав.

Төв гол, Туул гол Лүн хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Туул голын усны эрдэсжилт 428 мг/л эрдэсжилттэй байсан ба голын ус органик бодисын  бохирдолгүй, усан дах аммонийн азотын агууламж ХА-аас давсан бохирдолтой байлаа.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2018 оны 3 дугаар сарын 15-нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань” Дулаан эрчим хүчний газрын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 80.4% -ийн цэвэршүүлэлттэй байлаа.

ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

БХХ5

ПИЧ

Нийт азот, мгN/л

Цэвэршилт, %

1

2

3

4

5

6

 

13

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

 

Төв

Зуунмод

“Төв Чандмань”    ДЭХГ-ын ЦБ

Орох

8.82

  70.8

137

85.1

 

80.4

Гарах

8.37

30.4

26.8

26.6

26.5

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд  Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань” Дулаан эрчим хүчний газрын хаягдал ус ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 80.4% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс давсан байна.

Дүгнэлт, Төв аймгийн гадаргын усны 2018 оны 3 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Туул голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, Туул голын усны эрдэсжилт 428 мг/л эрдэсжилттэй байсан ба голын ус органик бодисын   бохирдолгүй, усан дах аммонийн азотын агууламж ХА-аас 0.24 дахин их давсан бохирдолтой байлаа.

         Төв аймгийн Зуунмод сумын  ‟Төв Чандмань” дулааны эрчим хүчний газрын ус цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувь 80.4% цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 26.8 мгО/л буюу ХА-аас 1.34 дахин их, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 26.6 мгО/л ХА-аас 1.33 дахин их, нийт азот  26.5 мгN/л буюу ХА-аас 1.76 дахин их агуулагдаж байлаа.

 

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 9 дугаар сарын тойм 2019-09-26 1970-01-01 29
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын тойм 2019-08-21 1970-01-01 38
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 07 дугаар сарын тойм 2019-07-24 1970-01-01 48
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-06-24 1970-01-01 71
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын тойм 2019-06-04 1970-01-01 101
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4-дүгээр сарын тайлан 2019-05-08 1970-01-01 114
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-09 1970-01-01 152
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын тойм 2019-02-21 1970-01-01 165
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 1 дүгээр сарын тойм 2019-01-21 1970-01-01 193
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-03 1970-01-01 254
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-12-10 1970-01-01 247
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-10-31 1970-01-01 240
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын тойм 2018-09-24 1970-01-01 238
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм 2018-08-28 1970-01-01 328
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын тойм 2018-07-25 1970-01-01 318
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-04 1970-01-01 340
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын тойм 2018-06-11 1970-01-01 243
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм 2018-06-08 1970-01-01 208
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-26 1970-01-01 346
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын тойм 2018-02-27 1970-01-01 405
Төв аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-10 1970-01-01 534