Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-21 14:05:56

Төв аймгийн гадаргын усны чанарын

2018 оны 4 дүгээр сарын тойм

        

  1. Гадаргын усны чанар

Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2018 оны 4 дүгээр сард Туул- Лүн, Туул-Заамар,Бороо-Борнуур,Хэрлэн-Мөнгөнморьт хяналт-шинжилгээний цэгээс усны 4 сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

 

Туул гол, Туул голын Лүн,Заамар хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага,чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 379-468 мг/л хэлбэлзэж, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Заамар,Лүн цэгээс  авсан сорьцонд аммонийн азотын /NH4/-ын агууламж 4.14-4.80 мгN/л буюу ХА-аас 8.28-9.6 дахин , нитритийн азотын /NO2/-ын агууламж 0.026-0.068 мгN/л буюу ХА-аас 1.3-3.4 дахин давжээ. Туул-Лүн цэгээс авсан сорьцонд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ийн агууламж 13.1 мгО/л буюу 1.31 дахин давсан бохирдолтой байлаа.

 

Бороо гол, Бороо голын Борнуур хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц  авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 332 мг/л байсан ба ХА-аас перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ийн агууламж 12.2 мгО/л буюу 1.22 дахин давсан, аммонийн азотын /NH4/-ын  агууламж 1.01 мгN/л буюу ХА-аас 2.02 дахин , нитритийн азотын /NO2/-ын агууламж 0.033 мгN/л буюу ХА-аас 1.65 дахин давсан бохирдолтой байлаа.

 

Хэрлэн гол, Хэрлэн голын Мөнгөнморьт хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц  авч химийн найрлага,чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 45.8 мг/л, ХА-аас аммонийн азотын /NH4/- ын  агууламж 0.64 мгN/л буюу ХА-аас 1.28 дахин давсан бохирдолтой байна.

2018 оны 4 дүгээр сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

 

Гол

Хяналт шинжилгээний цэг

                       Бохирдуулах бодис,мг/л

О2

БХХ5

Пич мгО/л

NH4 мгN/л

NO2 мгN/л

P мгP/л

1

Туул Лүн

 

 

13.1

4.80

0.068

0.010

2

Туул Заамар

 

 

9.1

4.14

0.026

0.013

3

Бороо Борнуур

 

 

12.2

1.01

0.033

0.023

4

Хэрлэн Мөнгөнморьт

 

 

10.6

0.64

0.002

0.008

 

MNS

4586-98

6<

3

10.0

0.5

0.02

0.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар: ББХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан  үзүүлэлтүүдийг тодруулав.

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2018 оны 4 дүгээр сарын 11-нд, Төв аймгийн Зуунмод сумын “Чандмань” Эрчим хүчний газрын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 95.4% -ийн цэвэршүүлэлттэй байлаа.

ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

БХХ5

ПИЧ

Нийт азот, мгN/л

Цэвэршилт, %

1

2

3

4

5

6

 

13

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

 

Төв,

Зуун мод

“Чандмань” ХХК-ны ЦБ

Орж

8.56

122.4

335

121.6

 

95.4

Гарч

8.50

11.6

15.3

17.5

30.8

          Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд  Төв аймгийн Зуунмод сумын “Чандмань” Эрчим хүчний газрын хаягдал ус ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 95.4% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс  даваагүй байна.

Дүгнэлт, Төв аймгийн гадаргын усны 2018 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд, голуудын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолтой, байлаа.

Энэ үед Төв аймгийн Зуунмод сумын  ‟Чандмань” дулаан эрчим хүчний газрын ус цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувь 95.4% цэвэршүүлээд гарч байгаа усанд, нийт азот  30.8 мгN/л буюу ХА-аас 2.05 дахин их агуулагдаж байлаа.

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын тойм 2019-08-21 1970-01-01 19
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 07 дугаар сарын тойм 2019-07-24 1970-01-01 28
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-06-24 1970-01-01 58
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын тойм 2019-06-04 1970-01-01 90
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4-дүгээр сарын тайлан 2019-05-08 1970-01-01 100
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-09 1970-01-01 133
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын тойм 2019-02-21 1970-01-01 147
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 1 дүгээр сарын тойм 2019-01-21 1970-01-01 178
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-03 1970-01-01 239
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-12-10 1970-01-01 233
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-10-31 1970-01-01 226
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын тойм 2018-09-24 1970-01-01 221
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм 2018-08-28 1970-01-01 311
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын тойм 2018-07-25 1970-01-01 298
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-04 1970-01-01 322
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын тойм 2018-06-11 1970-01-01 234
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм 2018-05-01 1970-01-01 295
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-26 1970-01-01 332
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын тойм 2018-02-27 1970-01-01 389
Төв аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-10 1970-01-01 515