Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-20 05:09:09

Төв аймгийн гадаргын усны чанарын

2018 оны 5 дугаар сарын тойм

        

  1. Гадаргын усны чанар

Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2018 оны 5-р  сард Туул- Лүн, Туул –Заамар, Бороо-Борнуур, Хэрлэн-Мөнгөнморьт хяналт шинжилгээний цэгүүдээс усны сорьц 4 удаа авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.

2018 оны 5 дугаар сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

           1 дүгээр хүснэгт

д/д

Үзүүлэлтийн нэр

Хэмжих нэгж

Усны чанарын стандарт /ХА/

Туул

 Лүн

Туул Заамар

Бороо

Борнуур

Хэрлэн

Мөнгөнморьт

1

Устөрөгчийн илтгэгч PH

-

6.5-8.5

7.34

7.77

8.20

7.00

2

Цахилгаан дамжуулах чанар

µS/см

-

252

276

426

58.9

3

Перманганатын исэлдэх чанар

мгО/л

10.0

6.5

6.5

6.8

4.4

4

Аммонийн азот

мгN/л

0.5

0.64

0.13

0.28

0.08

5

Нитритийн азот

мгN/л

0.02

0.066

0.019

0.011

0.001

6

Нитратын азот

мгN/л

9.0

1.76

1.22

0.21

0.096

7

Эрдэс фосфор

мгP/л

0.1

0.089

0.038

0.048

0.010

8

Хлорид

мг/л

300

16.6

19.1

10.3

1.77

9

Фтор

мг/л

1.5

0.10

0.13

0.64

0.12

10

Сульфат

мг/л

100

18.8

18.8

6.00

1.80

Тайлбар: ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт

 Туул гол, Туул-Лүн, Туул-Заамар хяналт-шинжилгээний цэгээс 2 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Туул голын усны эрдэсжилт 252-276  мг/л  хэлбэлзэж, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Туул-Лүн цэгээс  авсан сорьцонд аммонийн азотын /NH4/-ын агууламж 0.64 мгN/л буюу ХА-аас 1.28 дахин , нитритийн азотын /NO2/-ын агууламж 0.066 мгN/л буюу ХА-аас 3.3 дахин давсан бохирдолтой байлаа. Туул-Заамар голын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

 

Бороо гол, Бороо голын Борнуур хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц  авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 426 мг/л байсан ба голын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

 

Хэрлэн гол, Хэрлэн голын Мөнгөнморьт хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц  авч химийн найрлага,чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 58.9 мг/л байсан ба голын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

 

       2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2018 оны 5 дугаар сарын 24-нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань” Эрчим хүчний газрын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 75.2% -ийн цэвэршүүлэлттэй байлаа.

ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

БХХ5

ПИЧ

Нийт азот, мгN/л

Цэвэршилт, %

1

2

3

4

5

6

 

13

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

 

Төв,

Зуун мод

“Төв Чандмань” ХХК-ны ЦБ

Орж

8.88

  30.8

130

91.2

 

75.2

Гарч

8.40

18.8

32.3

32.0

26.5

 

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд  Төв аймгийн Зуунмод сумын “Чандмань” Эрчим хүчний газрын хаягдал ус ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 75.2% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс  давсан байна.

Дүгнэлт, MNS4586-98 усны чанарын стандартаас Туул-Лүн голын аммонын азотын агууламж 1.28 дахин, нитритийн азотын агууламж 3.3 дахин давсан бохирдолтой, бусад голууд цэвэр байлаа.

  ‟Төв Чандмань” дулаан эрчим хүчний газрын ус цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувь 75.2% цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 32.3 мгО/л буюу ХА-аас 1.62 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 32.0 мгО/л ХА-аас 1.6 дахин, нийт азот  26.5 мгN/л буюу ХА-аас 1.77 дахин их агуулагдаж байлаа.

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын тойм 2019-08-21 1970-01-01 20
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 07 дугаар сарын тойм 2019-07-24 1970-01-01 28
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-06-24 1970-01-01 59
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын тойм 2019-06-04 1970-01-01 90
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4-дүгээр сарын тайлан 2019-05-08 1970-01-01 100
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-09 1970-01-01 134
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын тойм 2019-02-21 1970-01-01 148
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 1 дүгээр сарын тойм 2019-01-21 1970-01-01 178
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-03 1970-01-01 240
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-12-10 1970-01-01 233
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-10-31 1970-01-01 226
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын тойм 2018-09-24 1970-01-01 221
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм 2018-08-28 1970-01-01 312
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын тойм 2018-07-25 1970-01-01 298
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-04 1970-01-01 322
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм 2018-06-08 1970-01-01 200
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм 2018-05-01 1970-01-01 296
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-26 1970-01-01 332
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын тойм 2018-02-27 1970-01-01 390
Төв аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-10 1970-01-01 515