Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-21 19:23:51

Төв аймгийн гадаргын усны чанарын

2018 оны 7 дугаар сарын тойм

        

  1. Гадаргын усны чанар

Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2018 оны 7 дугаар сард Туул- Лүн, Туул-Заамар Хэрлэн-Мөнгөнморьт хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц 3 удаа авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.

2018 оны 7 дугаар сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

д/д

Үзүүлэлтийн нэр

Хэмжих нэгж

Усны чанарын стандарт /ХА/

Туул- Лүн

Туул-Заамар

Хэрлэн-Мөнгөнморьт

1

Устөрөгчийн илтгэгч PH

-

6.5-8.5

7.40

8.58

6.70

2

Цахилгаан дамжуулах чанар

µS/см

-

234

358

60.8

3

Перманганатын исэлдэх чанар

мгО/л

10.0

3.0

11.2

4.4

4

Аммонийн азот

мгN/л

0.5

0.10

0.18

0.27

5

Нитритийн азот

мгN/л

0.02

0.02

0.001

илр

6

Нитратын азот

мгN/л

9.0

1.17

0.13

0.03

7

Эрдэс фосфор

мгP/л

0.1

0.12

0.05

0.007

8

Хлорид

мг/л

300

15.2

42.2

1.42

9

Фтор

мг/л

1.5

0.23

0.29

0.26

10

Сульфат

мг/л

100

     20.0

42.9

2.98

Тайлбар: ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Туул гол, Туул-Лүн, Туул-Заамар хяналт-шинжилгээний цэгээс 2 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Туул голын усны эрдэсжилт 234-358 мг/л  хэлбэлзэж, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Туул-Лүн цэгээс  авсан сорьцонд эрдэс фосфорын /Р/-ын агууламж 0.12 мгN/л буюу ХА-аас 1.2 дахин, Туул-Заамар цэгээс авсан сорьцонд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ийн агууламж 11.2 мгО/л буюу 1.12 дахин давсан бохирдолтой байлаа.

Хэрлэн гол, Хэрлэн голын Мөнгөнморьт хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц  авч химийн найрлага,чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 60.8 мг/л байсан ба голын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

       2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2018 оны 7 дугаар сарын 17-нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань” дулаан эрчим хүчний газрын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 72.7% -ийн цэвэршүүлэлттэй байлаа.

ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

БХХ5

ПИЧ

Нийт азот, мгN/л

Цэвэршилт, %

1

2

3

4

5

6

 

13

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

 

Төв,

Зуун мод

“Чандмань” ХХК-ны ЦБ

Орж

8.15

53.6

168

79.0

 

72.7

Гарч

7.39

44.0

45.8

26.6

24.4

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис,  БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч,  ПИЧ-Перманганатын исэлдэх чанар,  MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад  заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд  Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань” дулаан эрчим хүчний газрын хаягдал ус ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 72.7% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс  давсан байна.

Дүгнэлт, MNS4586-98 усны чанарын стандартаас Туул-Лүн голын эрдэс фосфорын агууламж 1.2 дахин, Туул-Заамар голын перманганатын исэлдэх чанарын агууламж 1.12 дахин давсан  бохирдолтой, Хэрлэн голын ус цэвэр байлаа.

    Төв Чандмань  дулаан эрчим хүчний газрын ус цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувь 72.7% цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 45.8 мгО/л буюу ХА-аас 2.29 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 26.6 мгО/л ХА-аас 1.33 дахин, нийт азот  24.4 мгN/л буюу ХА-аас 1.77 дахин их агуулагдаж байлаа.

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын тойм 2019-08-21 1970-01-01 20
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 07 дугаар сарын тойм 2019-07-24 1970-01-01 28
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-06-24 1970-01-01 59
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын тойм 2019-06-04 1970-01-01 90
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4-дүгээр сарын тайлан 2019-05-08 1970-01-01 100
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-09 1970-01-01 134
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын тойм 2019-02-21 1970-01-01 148
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 1 дүгээр сарын тойм 2019-01-21 1970-01-01 178
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-03 1970-01-01 240
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-12-10 1970-01-01 233
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-10-31 1970-01-01 226
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын тойм 2018-09-24 1970-01-01 221
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм 2018-08-28 1970-01-01 312
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-04 1970-01-01 322
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын тойм 2018-06-11 1970-01-01 235
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм 2018-06-08 1970-01-01 200
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм 2018-05-01 1970-01-01 296
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-26 1970-01-01 332
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын тойм 2018-02-27 1970-01-01 390
Төв аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-10 1970-01-01 515