Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-08-04 02:15:27

Төв аймгийн гадаргын усны чанарын

2018 оны 8 дугаар сарын тойм

        

  1. Гадаргын усны чанар

Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2018 оны 8 дугаар сард Туул- Лүн, Бороо-Борнуур  хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц 2 удаа авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.

2018 оны 8 дугаар сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

д/д

Үзүүлэлтийн нэр

Хэмжих нэгж

Усны чанарын стандарт /ХА/

Туул- Лүн

Бороо-Борнуур

1

Устөрөгчийн илтгэгч PH

-

6.5-8.5

6.66

7.42

2

Цахилгаан дамжуулах чанар

µS/см

-

216

459

3

Перманганатын исэлдэх чанар

мгО/л

10.0

4.9

7.3

4

Аммонийн азот

мгN/л

0.5

0.10

0.18

5

Нитритийн азот

мгN/л

0.02

0.01

0.05

6

Нитратын азот

мгN/л

9.0

0.86

0.22

7

Эрдэс фосфор

мгP/л

0.1

0.06

0.03

8

Хлорид

мг/л

300

11.3

10.6

9

Фтор

мг/л

1.5

0.10

0.84

10

Сульфат

мг/л

100

3.81

17.6

Тайлбар: ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Бороо гол, Бороо-Борнуур хяналт-шинжилгээний  цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас, нитритийн азотын  /NО2/-ын агууламж 0.05 мгN/л буюу ХА-аас 2.5 дахин давсан  бохирдолтой байлаа.

Туул гол, Туул-Лүн хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц  авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 216 мг/л байсан ба голын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

 

  1. Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2018 оны 8 дугаар сарын 22-нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань” дулаан эрчим хүчний газрын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 84.4% -ийн цэвэршүүлэлттэй байлаа.

ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

БХХ5

ПИЧ

Нийт азот, мгN/л

Цэвэршилт, %

1

2

3

4

5

6

 

13

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

 

‟Төв Чандмань” ХХК-ны ЦБ

Орж

8.14

  80.0

122

73.0

 

84.4

Гарч

7.70

8.80

19.0

22.0

13.9

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис,  БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч,  ПИЧ-Перманганатын исэлдэх чанар,  MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад  заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд  Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань” дулаан эрчим хүчний газрын хаягдал ус ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 84.4% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс  даваагүй байна.

Дүгнэлт, MNS4586-98 усны чанарын стандартаас Бороо-Борнуур голын нитритийн азотын агууламж 2.5 дахин давсан бохирдолтой, Туул голын ус цэвэр байлаа.

    Төв Чандмань  дулаан эрчим хүчний газрын ус цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувь 84.4% цэвэршүүлээд гарч байгаа усанд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 22.0 мгО/л ХА-аас 1.1 дахин их агуулагдаж байлаа.

 

 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 07 дугаар сарын тойм 2020-08-04 1970-01-01 2
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 06 дугаар сарын тойм 2020-07-01 1970-01-01 38
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-05-28 1970-01-01 62
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 04 дүгээр сарын тойм 2020-05-05 1970-01-01 54
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-03-25 1970-01-01 79
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-04 1970-01-01 171
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дүгээр сарын тойм 2020-01-20 1970-01-01 176
Гадаргийн усны төлөв байдал 2019.12сар 2020-01-02 1970-01-01 187
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11дугаар сарын тойм 2019-11-29 1970-01-01 172
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10дугаар сарын тойм 2019-11-19 1970-01-01 161
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 9 дугаар сарын тойм 2019-09-26 1970-01-01 211
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын тойм 2019-08-21 1970-01-01 196
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 07 дугаар сарын тойм 2019-07-24 1970-01-01 301
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-06-24 1970-01-01 294
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын тойм 2019-06-04 1970-01-01 317
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4-дүгээр сарын тайлан 2019-05-08 1970-01-01 363
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-09 1970-01-01 378
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын тойм 2019-02-21 1970-01-01 403
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 1 дүгээр сарын тойм 2019-01-21 1970-01-01 420
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-03 1970-01-01 494
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-12-10 1970-01-01 459
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-10-31 1970-01-01 466
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын тойм 2018-09-24 1970-01-01 464
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын тойм 2018-07-25 1970-01-01 581
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-04 1970-01-01 606
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын тойм 2018-06-11 1970-01-01 419
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм 2018-06-08 1970-01-01 364
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм 2018-05-01 1970-01-01 531
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-26 1970-01-01 556
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын тойм 2018-02-27 1970-01-01 626
Төв аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-10 1970-01-01 816