Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Төв аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-21 12:11:05
  1. Гадаргын усны чанар

Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2017 оны 12 дугаар сард Туул- Лүн хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц 1 удаа авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.

2017 оны 12 дугаар сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ

д/д

Үзүүлэлтийн нэр

Хэмжих нэгж

Усны чанарын стандарт /ХА/

Туул- Лүн

1

Устөрөгчийн илтгэгч PH

-

6.5-8.5

7.48

2

Цахилгаан дамжуулах чанар

µS/см

-

337

3

Перманганатын исэлдэх чанар

мгО/л

10.0

1.8

4

Аммонийн азот

мгN/л

0.5

0.08

5

Нитритийн азот

мгN/л

0.02

0.013

6

Нитратын азот

мгN/л

9.0

0.60

7

Эрдэс фосфор

мгP/л

0.1

0.030

8

Хлорид

мг/л

300

6.0

9

Фтор

мг/л

1.5

0.21

10

Сульфат

мг/л

100

28.7

 Тайлбар: ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт

Төв гол, Туул гол Лүн хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Туул голын усны эрдэсжилт 243 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилттэй байсан ба голын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2017 оны 12 дугаар сарын 18-нд, Төв аймгийн Зуунмод сумын “Чандмань” Эрчим хүчний газрын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 80.6% -ийн цэвэршүүлэлттэй байжээ.

ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

БХХ5

ПИЧ

Нийт азот, мгN/л

Цэвэршилт, %

1

2

3

4

5

6

 

13

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

 

Төв,

Зуун мод

“Чандмань” ХХК-ны ЦБ

Орж

8.89

83.2

104

63.8

 

80.6

Гарч

8.46

10.6

20.1

10.6

13.8

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав

Шинжилгээний дүнгээс үзэхэд  Төв аймгийн Зуунмод сумын “Чандмань” Эрчим хүчний газрын хаягдал ус ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 80.6% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанар, нийт азотын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс даваагүй байна.

Дүгнэлт, Төв аймгийн гадаргын усны 2017 оны 12 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Туул голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, Туул голын усны эрдэсжилт 243 мг/л, дунд зэргийн эрдэсжилттэй байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Энэ үед Төв аймгийн Зуун мод сумын “Чандмань” Эрчим хүчний газрын хаягдал ус ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 80.6% ба цэвэршүүлээд гарч байгаа ус MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс давсан бохирдолгүй байжээ.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын тойм 2019-08-21 1970-01-01 20
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 07 дугаар сарын тойм 2019-07-24 1970-01-01 28
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-06-24 1970-01-01 59
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын тойм 2019-06-04 1970-01-01 90
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4-дүгээр сарын тайлан 2019-05-08 1970-01-01 100
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-09 1970-01-01 134
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын тойм 2019-02-21 1970-01-01 148
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 1 дүгээр сарын тойм 2019-01-21 1970-01-01 178
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-03 1970-01-01 240
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-12-10 1970-01-01 233
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-10-31 1970-01-01 226
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын тойм 2018-09-24 1970-01-01 221
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм 2018-08-28 1970-01-01 312
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын тойм 2018-07-25 1970-01-01 299
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-04 1970-01-01 322
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын тойм 2018-06-11 1970-01-01 235
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм 2018-06-08 1970-01-01 200
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм 2018-05-01 1970-01-01 296
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-26 1970-01-01 332
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын тойм 2018-02-27 1970-01-01 390