Сэрэмжлүүлэх мэдээ: Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжүүлэх мэдээ: Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-05-31 10:59:38

Төв аймгийн гадаргын усны чанарын

2020 оны 02 дугаар сарын тойм

        

  1. Гадаргын усны чанар

Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2020 оны 02 дугаар сард Туул- Лүн хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц 1 удаа авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.

2020 оны 02 дугаар сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

д/д

Үзүүлэлтийн нэр

Хэмжих нэгж

Усны чанарын стандарт /ХА/

Туул- Лүн

1

Устөрөгчийн илтгэгч PH

-

6.5-8.5

6.75

2

Цахилгаан дамжуулах чанар

µS/см

-

438

3

Перманганатын исэлдэх чанар

мгО/л

10.0

0.9

4

Аммонийн азот

мгN/л

0.5

0.17

5

Нитритийн азот

мгN/л

0.02

0.009

6

Нитратын азот

мгN/л

9.0

0.12

7

Эрдэс фосфор

мгP/л

0.1

0.032

8

Хлорид

мг/л

300

19.5

9

Фтор

мг/л

1.5

0.46

10

Сульфат

мг/л

100

50.2

Тайлбар: ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Туул гол, Туул гол Лүн хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Туул голын усны эрдэсжилт 374.6 мг/л эрдэсжилттэй байсан ба ХА-аас давсан бохирдолгүй байлаа.

                                     Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2020 оны 02 дугаар сарын 12 нд Төв аймгийн Зуунмод сумын “Төв-Чандмань” ДЭХГ-н  хаягдал ус цэвэрлэх байгууламж  /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд : усан орчин (pH), жинлэгдэх бодис (Ж/б), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), зэргийг тодорхойллоо.

ЦБ-ын рож байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал усны”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

БХХ5

ПИЧ

NH4

NO3

NO2

PO4

Цэвэршилт %

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

Төв,

Зуунмод

“Төв Чандмань ДЭХГ” ЦБ

Орох

8.40

78.8

19.0

82.2

77.2

0.21

0.034

5.278

 

83.16%

Гарах

8.20

31.2

3.20

55.3

 

Шинжилгээний дүнгээс үзэхэд Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань ДЭХГ-ын  ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 83.16% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь нь Ж/б 31.2мг/л, ПИЧ 55.2мг/л  байна. Бусад шинжилгээнүүд MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээс давсан үзүүлэлтгүй байна.

Дүгнэлт: Туул-Лүнгийн гадаргын усны  2020 оны  02 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.

 Төв аймгийн Зуунмод сумын ‟Төв Чандмань” ДЭХГ-ын ус цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлээд гарч байгаа усанд  Ж/б 1.04 дахин,  ПИЧ 2.8 дахин  ХА-аас тус тус их агуулагдаж байлаа.

АГААРЫН ШИНЖИЛГЭЭ: Агаарын чанарын 02 дугаар сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.020мг/м3, хамгийн их нь 0.081мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.015 мг/м3, хамгийн их нь 0.076 мг/м3 байсан бөгөөд 01 дүгээр сарын дундаж агууламжаас хүхэрлэг хйин дундаж агууламж 0.003мг/м3 азотын давхар ислийн дундаж агууламж 0.003мг/м3-р тус тус буурсан үзүүлэлтэй гарсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

 

 

Төв аймгийн УЦУОШГ-ын Лаборатори

2020.02.20

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-05-28 1970-01-01 7
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 04 дүгээр сарын тойм 2020-05-05 1970-01-01 15
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-03-25 1970-01-01 40
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дүгээр сарын тойм 2020-01-20 1970-01-01 140
Гадаргийн усны төлөв байдал 2019.12сар 2020-01-02 1970-01-01 151
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11дугаар сарын тойм 2019-11-29 1970-01-01 141
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10дугаар сарын тойм 2019-11-19 1970-01-01 124
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 9 дугаар сарын тойм 2019-09-26 1970-01-01 178
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын тойм 2019-08-21 1970-01-01 163
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 07 дугаар сарын тойм 2019-07-24 1970-01-01 252
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-06-24 1970-01-01 243
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын тойм 2019-06-04 1970-01-01 265
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4-дүгээр сарын тайлан 2019-05-08 1970-01-01 309
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-09 1970-01-01 325
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын тойм 2019-02-21 1970-01-01 354
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 1 дүгээр сарын тойм 2019-01-21 1970-01-01 378
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-03 1970-01-01 450
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-12-10 1970-01-01 417
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-10-31 1970-01-01 410
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын тойм 2018-09-24 1970-01-01 418
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм 2018-08-28 1970-01-01 507
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын тойм 2018-07-25 1970-01-01 527
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-04 1970-01-01 552
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын тойм 2018-06-11 1970-01-01 385
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм 2018-06-08 1970-01-01 328
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм 2018-05-01 1970-01-01 486
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-26 1970-01-01 515
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын тойм 2018-02-27 1970-01-01 583
Төв аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-10 1970-01-01 757