Сэрэмжлүүлэх мэдээ: Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжүүлэх мэдээ: Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 04 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2020-06-01 22:01:47

Төв аймгийн гадаргын усны чанарын

2020 оны 4 дүгээр сарын тойм

        

  1. Гадаргын усны чанар

Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2020 оны 4 дүгээр сард Туул- Лүн, Туул-Заамар,Бороо-Борнуур, Хэрлэн-Мөнгөнморьт хяналт-шинжилгээний цэгээс усны 4 сорьц авч, химийн найрлага, чанарын  үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

 

Туул гол, Туул голын Лүн,Заамар хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага,чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 252-276 мг/л хэлбэлзэж, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Заамар,Лүн цэгээс  авсан сорьцонд аммонийн азотын /NH4/-ын агууламж 0.71-1.09 мгN/л буюу ХА-аас 1.4-2.2 дахин , нитритийн азотын /NO2/-ын агууламж 0,012-0.039 мгN/л буюу ХА-аас 0.6-1.9  дахин давсан бохирдолтой байлаа.

 

Бороо гол, Бороо голын Борнуур хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц  авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 456 мг/л бусад  шинжилгээнүүд ХА-аас давсан үзүүлэлтгүй  байлаа.

 

Хэрлэн гол, Хэрлэн голын Мөнгөнморьт хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц  авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 61.6 мг/л, бусад шинжилгээнүүд ХА-аас давсан үзүүлэлтгүй  байна.

2020 оны 4 дүгээр сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

д/д

Үзүүлэлтийн нэр

Хэмжих нэгж

Усны чанарын стандарт

/ХА/

Хэрлэн Мөнгөнморьт

Бороо Борнуур

Туул Заамар

Туул

Лүн

 

1

Устөрөгчийн илтгэгч PH

-

6.5-8.5

6.00

7.27

7.20

7.52

 

2

Цахилгаан дамжуулах чанар

µS/см

-

61.1

456

276

252

 

3

Перманганатын исэлдэх чанар

мгО/л

10.0

6.3

5.10

13.00

4.6

 

4

Аммонийн азот

мгN/л

0.5

0.26

0.13

0.71

1.09

 

5

Нитритийн азот

мгN/л

0.02

0.001

0.025

0.039

0.012

 

6

Нитратын азот

мгN/л

9.0

0.11

0.52

1.88

0.44

 

7

Эрдэс фосфор

мгP/л

0.1

0.006

0.008

0.028

0.027

 

8

Хлорид

мг/л

300

3.2

14.2

13.5

18.8

 

9

Фтор

мг/л

1.5

0.14

0.77

0.06

0.28

 

10

Сульфат

мг/л

100

1.7

54.5

20.7

30.9

 

Тайлбар: ББХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

 

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

           2020 оны 4 дүгээр сарын 29-нд, Төв аймгийн Зуунмод сумын “Тав-Чандмань” ДЭХГ-н  хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 74.98 % -ийн цэвэршүүлэлттэй байлаа.

ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

                                                                                             

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

БХХ5

ПИЧ

NH4

NO3

NO2

PO4

Цэвэршилт %

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

MNS4943-2015

 

6-9

30

20

20

15

Төв,

Зуун мод

“Төв-Чандмань ДЭХГ” ЦБ

Орж

8.80

30.0

134.3

94.8

25.97

0.13

0.009

0.37

 

74.98%

 

Гарч

8.00

18.8

33.6

33.2

 

 

Шинжилгээний дүнгээс үзэхэд  Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань ДЭХГ-ын  ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 74.98 % ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь нь Ж/б 18.8 мг/л, ПИЧ 33.2 мг/л  байна.  Бусад шинжилгээнүүд MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээс  давсан үзүүлэлтгүй байна.

Дүгнэлт: Төв аймгийн гадаргын усны 2020 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Туул голын Лүн, Заамарын голуудын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолтой байлаа.

Шивэрт-Борнуур, Хэрлэн-Мөнгөнморьт голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

 Төв аймгийн Зуунмод сумын  ‟Төв Чандмань” ДЭХГ-ын ус цэвэрлэх байгууламжийн цэвэршилтийн хувь 74,98 % тай цэвэршүүлээд гарч байгаа усанд  БХХ5-1.3,  ПИЧ 1.4 дахин  ХА-аас тус тус  их агуулагдаж байлаа.

 

 

Төв аймгийн УЦУОШГ-ын Лаборатори

2020.05.05

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-05-28 1970-01-01 4
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-03-25 1970-01-01 39
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-04 1970-01-01 130
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дүгээр сарын тойм 2020-01-20 1970-01-01 139
Гадаргийн усны төлөв байдал 2019.12сар 2020-01-02 1970-01-01 151
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11дугаар сарын тойм 2019-11-29 1970-01-01 141
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 10дугаар сарын тойм 2019-11-19 1970-01-01 122
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 9 дугаар сарын тойм 2019-09-26 1970-01-01 178
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 8 дугаар сарын тойм 2019-08-21 1970-01-01 163
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 07 дугаар сарын тойм 2019-07-24 1970-01-01 250
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-06-24 1970-01-01 242
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 5 дугаар сарын тойм 2019-06-04 1970-01-01 264
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4-дүгээр сарын тайлан 2019-05-08 1970-01-01 308
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-09 1970-01-01 324
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын тойм 2019-02-21 1970-01-01 352
Төв аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 1 дүгээр сарын тойм 2019-01-21 1970-01-01 377
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 12 дугаар сарын тойм 2019-01-03 1970-01-01 448
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын тойм 2018-12-10 1970-01-01 416
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын тойм 2018-10-31 1970-01-01 409
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 9 дүгээр сарын тойм 2018-09-24 1970-01-01 417
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 8 дугаар сарын тойм 2018-08-28 1970-01-01 507
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын тойм 2018-07-25 1970-01-01 527
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 6 дугаар сарын тойм 2018-07-04 1970-01-01 552
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын тойм 2018-06-11 1970-01-01 385
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын тойм 2018-06-08 1970-01-01 328
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 3 дугаар сарын тойм 2018-05-01 1970-01-01 483
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 2 дугаар сарын тойм 2018-03-26 1970-01-01 514
Төв аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 1 дүгээр сарын тойм 2018-02-27 1970-01-01 581
Төв аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 12 дугаар сарын тойм 2018-01-10 1970-01-01 755