Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Төв аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 11 дүгээр сарын тойм


Төв аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 11 дүгээр сарын тойм
- Гадаргын усны чанар
Гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Төв аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2020 оны 11 дүгээр сард Туул- Лүн, Туул-Заамар хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц 2 удаа авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд: усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), нийт төмөр (Fe) зэргийг тодорхойллоо.
2020 оны 11 дүгээр сард хийсэн Төв аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
д/д |
Үзүүлэлтийн нэр |
Хэмжих нэгж |
Усны чанарын стандарт /ХА/ |
Туул- Лүн |
Туул-Заамар |
1 |
Устөрөгчийн илтгэгч PH |
- |
6.5-8.5 |
7.44 |
7.83 |
2 |
Цахилгаан дамжуулах чанар |
µS/см |
- |
293 |
515 |
3 |
Перманганатын исэлдэх чанар |
мгО/л |
10.0 |
2.7 |
3.2 |
4 |
Аммонийн азот |
мгN/л |
0.5 |
2.27 |
0.05 |
5 |
Нитритийн азот |
мгN/л |
0.02 |
0.022 |
0.032 |
6 |
Нитратын азот |
мгN/л |
9.0 |
0.16 |
2.09 |
7 |
Эрдэс фосфор |
мгP/л |
0.1 |
0.162 |
0.008 |
8 |
Хлорид |
мг/л |
300 |
18.8 |
39.7 |
9 |
Фтор |
мг/л |
1.5 |
0.30 |
0.23 |
10 |
Сульфат |
мг/л |
100 |
35.9 |
79.4 |
Тайлбар: ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Туул гол, Туул голын Лүн,Заамар хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 201.9-417.2 мг/л хэлбэлзэж, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Туул- Лүн, цэгээс авсан сорьцонд аммонийн азотын /NH4/-ын агууламж 2.27мгN/л буюу ХА-аас 4.54 дахин, фосфор (P)-ын агууламж 0.162мгN/л буюу ХА-аас 1.62 дахин, нитритийн азот /NO2/-ын агууламж 0.022мгN/л буюу ХА-аас 1.1 дахин, Туул-Заамар нитритийн азот /NO2/-ын агууламж 0.032мгN/л буюу ХА-аас 1.6 дахин давсан бохирдолтой байлаа.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2020 оны 11 дүгээр сарын 11 нд Төв аймгийн Зуунмод сумын “Төв-Чандмань” ДЭХГ-н хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүд : усан орчин (pH), жинлэгдэх бодис (Ж/б), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), зэргийг тодорхойллоо. ЦБ-ын рож байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал усны”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO3 |
NO2 |
PO4 |
Цэвэршилт % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
MNS4943-2015 |
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|||||
Төв, Зуунмод “Төв Чандмань ДЭХГ” ЦБ |
Орох |
8.43 |
67.6 |
134.3 |
134.3 |
75.01 |
0.06 |
0.023 |
8.122 |
69.5% |
Гарах |
7.93 |
22.8 |
41.1 |
39.5 |
Шинжилгээний дүнгээс үзэхэд Төв аймгийн Зуунмод сумын “Төв Чандмань ДЭХГ-ын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 69.5% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь нь Ж/б 22.8мг/л, байна. Бусад шинжилгээнүүд MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсанаар ПИЧ 2.1, Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.1 дахин ХА-аас тус тус их агуулагдаж байлаа.