Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Төв аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 01 дүгээр сарын тойм

Шинэчлэгдсэн: 2023-03-21 07:28:25

Төв аймгийн 2023 оны 1 дүгээр сарын гадаргын усны

чанарын сарын тойм

1.Гадаргын усны чанар

         Төв аймгийн Туул голын дагуух усны чанарын хяналт шинжилгээний цэгт хөтөлбөрийн дагуу Лүн цэгээс 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр дээж авч химийн найрлгага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2022 оны 5-12, 2023 оны 1 дүгээр сарын байдлаар Зураг 1-т харууллаа.

                                            Зураг 1. Усны цахилгаан дамжуулах чанар

2023оны 1 дүгээр сард Лүн цэгт усны цахилгаан дамжуулах чанар /ЦДЧ/ 591 мкСи/см байна.

   Хүснэгт 1. Усны гол ионуудын агууламж

Туул голын дагуух Лүн хяналт-шинжилгээний цэгт ерөнхий хатуулгыг А.Е. Посоховын ангиллаар авч үзэхэд 3.95 мг-экв/л байгаа нь “Дунд зэргийн хатуу ус “ангилалд орж байна. 

   Хүснэгт 2. Усны биогенийн нэгдлүүдийн агууламж

                                                         Тайлбар: УХ-Ууссан хүчилтөрөгч, БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч  

Лүн  цэгт усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS 4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан, бохирдолтой байна. Нитратын азот /NO3-/-ын агууламж ХА-аас  1.16 дахин, аммонийн азот /NH4 - /ын агууламж, нитритийн азот /NO2-/-ын агууламж, эрдэс фосфор /Р/-ын агууламж, ХА-аас даваагүй байлаа.

Зураг 2. Усны Аммоний азотын /NH4/ агууламж

2.Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн усны хяналт шинжилгээ

2023 оны 1 дүгээр сарын 18 нд, Төв аймгийн Зуунмод сумын “Төв-Чандмань” ДЭХГ-н  хаягдал ус цэвэрлэх байгууламж /ЦБ/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-тэй харьцуулан   хүснэгт 3 үзүүллээ.

                         Хүснэгт 3.  Төв аймгийн Зуунмод сумын хаягдал бохир ус цэвэрлэх

байгууламжийн биогенийн агууламж

                                                                Тайлбар:Ж/Б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 

80.8%-ийн цэвэршилттэй байсан бөгөөд цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.97 дахин, жинлэгдэх бодисын агууламж ЗДХ-ээс 1.28 дахин их,  нийт азотын агууламж ЗДХ-ээс 4.57 дахин их бохирдолтой байна.

Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар, жинлэгдэх бодисын сарын өөрчлөлтийг 2022 оны 1, 2023 оны 1 сарын байдлаар зураг 3-4 –т харууллаа.

                               Зураг 3. Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар

                                       Зураг 4. Цэвэрлэх байгууламжийн жинлэгдэх бодис

           Дүгнэлт:

Туул голын усанд 2023 оны 1 дүгээр сард хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар Лүн цэгт 591 мкСи/см байна.

Туул голын  Лүн  цэгт усны биогенийн нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS 4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан, бохирдолтой түвшинд байна. Нитратын азотын агууламж ХА-аас 1.16 дахин, аммонийн азотын агууламж, нитритийн азотын агууламж, эрдэс фосфорын агууламж ХА-аас даваагүй байлаа.

Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж болох Төв ЦБ  80.8 %-тай цэвэршүүлсэн байна.

                                

       Байгаль орчны шинжилгээний лаборатори

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 03 дугаар сарын тойм 2023-03-28 1970-01-01 5
Төв аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 02 дугаар сарын тойм 2023-03-16 1970-01-01 15
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 12 дугаар сарын тойм 2022-12-28 1970-01-01 35
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 11 дүгээр сарын тойм 2022-12-12 1970-01-01 125
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 10 дугаар сарын тойм 2022-10-26 1970-01-01 182
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 09 дүгээр сарын тойм 2022-09-15 1970-01-01 194
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 08 дугаар сарын тойм 2022-08-30 1970-01-01 193
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 07 дугаар сарын тойм 2022-08-01 1970-01-01 228
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 06 дугаар сарын тойм 2022-07-19 1970-01-01 217
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 04 дугаар сарын тойм 2022-05-05 1970-01-01 292
Төв аймгийн гадаргын усны 2022 оны 02-р сарын төлөв байдал 2022-03-18 1970-01-01 383
Төв аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 01 дүгээр сарын тойм 2022-01-24 1970-01-01 497