Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Гадаргын усны мэдээ

Гадаргын усны мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-01-24 06:57:04

2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  байдлаар:

Хэрлэн гол: Мөнгөнморьт сумын Хонгон ус судлалын харуулын усны түвшин өмнөх арав хоногоос 35 см нэмэгдэж, мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 90 см байгаа бол Мөнгөнморьт сумын Хэрлэн-Мөнгөнморьт ус судлалын харуул орчим усны түвшин олон жилийн дунджаас 33 см бага, өмнөх арав хоногоос 16 см буурсан, мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 75 см байна. 

Туул гол: Алтанбулаг сумын Туул-Алтанбулаг ус судлалын харуул орчим усны түвшин олон жилийн дунджаас 32 см бага, өмнөх арав хоногоос 9 см нэмэгдсэн, мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 41 см, Лүн сумын Туул-Лүн ус судлалын харуулын усны түвшин олон жилийн дунджаас 18 см бага, өмнөх арав хоногоос 3 см буурсан, харуулын орчимд мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 70 см, Заамар сумын Туул-Заамар ус судлалын харуулын усны түвшин  өмнөх арав хоногоос 2 см буурсан, харуулын орчимд мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 43 см байна.

 Сөгнөгөр гол: Батсүмбэр сумын Сөгнөгөр-Сөгнөгөр ус судлалын харуулын усны түвшин олон жилийн дунджаас 25 см бага, өмнөх арав хоногоос 20 см буурсан, мөсний зузаан 64 см, битүү мөсөн бүрхүүлтэй байна. 

 

Мэдээлэл бэлтгэсэн:  Усны инженер Б.Мөнхдолгор

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Гадаргын усны мэдээ 2020-01-21 1970-01-01 6
Гадаргын усны мэдээ 2019-12-27 1970-01-01 29
Гадаргын усны мэдээ 2019-12-06 1970-01-01 27
Гадаргын усны мэдээ 2019-11-29 1970-01-01 39
Гадаргын усны урьдчилсан мэдээ 2019-08-01 1970-01-01 75