Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2021-02-25 03:49:33

ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

АГААРЫН ТЕМПЕРАТУР

2020 оны зуны улирлын /6, 7, 8-р сар/ агаарын дундаж температур: нийт нутгаар 14.30... 19.90 байнаас Мөнгөнморьт суманд 14.30, Өндөрширээт суманд 19.90 байв. /Зураг-1/ Олон жилийн дундажтай харьцуулахад бүх сумдын нутгаар 0.10-1.40градусаар дунджаас дулаан./Зураг-2/     

                                                                   Зураг.1                                                     Зураг.2                             

           Агаарын хамгийн их температур: 30.30...36.90 байснаас 7 дугаар сарын 22-нд Лүн, Өндөрширээт орчмоор 36.60...36.90  Мөнгөнморьт, Эрдэнэ орчмоор 30.30...30.60  хүрч халсан.

            Агаарын хамгийн бага температур: -2.60...+5.80 байснаас Мөнгөнморьт, Эрдэнэ орчмоор    -2.60...-2.50, Эрдэнэсант, Заамар суманд 5.0...5.80 байв.

            Агаарт 30 градус буюу түүнээс илүү дулаарсан өдрийн тоо: 1-17 өдөр байснаас Нөхөрлөл, Баянцагаан, Бүрэн, Лүн, Баянөнжүүл, Өндөрширээт суманд 14-17 өдөр, Мөнгөнморьт, Эрдэнэ суманд 1 өдөр ажиглагдлаа.

ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР

Зуны улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар 190... 260 байнаас Лүн суманд 260, Эрдэнэ суманд 190 байлаа. Хөрсний хамгийн их температур: 580...660 хүрч халснаас 6 дугаар сарын 18-нд Эрдэнэсант суманд 660, Мөнгөнморьт суманд 580 ажиглагдав. Хөрсөнд 400 буюу түүнээс илүү халсан өдрийн тоо: 41-81 өдөр байснаас Бүрэн, Лүн суманд 80-81 өдөр, Мөнгөнморьт суманд 41 өдөр байв.                               

ХУР ТУНАДАС

            2020 оны зуны улиралд 74.0-335.2 мм тунадас орсноос Мөнгөнморьт суманд 335.2 мм, Дэлгэрхаан суманд 74.0 мм орлоо. /Зураг-3 Олон жилийн дундажтай харьцуулахад: Дэлгэрхаан дунджаас бага,  Эрдэнэсант, Өндөрширээт, Баянөнжүүл, Бүрэн, Лүн, Аргалант, Угтаал, Заамар сумдын нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна. /Зураг-4/   

                       

                               Зураг-3                                                    Зураг-4   

      Салхины дундаж хурд: нийт нутгаар 1.8-4.5 м/с байснаас Зуунмод, Угтаал, Бүрэн сумдын нутгаар 4.0-4.5 м/с байв. Салхины их хурд: 17-28 м/с байснаас Зуунмод, Баянчандмань 26 м/с, Бүрэнд 28 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : нийт нутгаар 9-49 өдөр байсны Бүрэнд 49 өдөр, Алтанбулагт 42 өдөр байв. 15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : 2-26 өдөр байсны Угтаал, Алтанбулаг, Бүрэн, Лүн, Зуунмод сумдад 20-26 өдөр ажиглагдсан. 

              

                             

 Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер .......... А.Даваасүрэн

                 

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 54
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 132
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 155
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 352
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 523
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 517
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 1110
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 570
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 683
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 680
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 792
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 2172
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 561
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 645