Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-21 16:38:15

Төв аймгийн 2018 оны намрын улирлын цаг уурын тойм

2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сар/ агаарын дундаж температур -2.9...+1.6 градус /Эрдэнэ суманд -2.9, Эрдэнэсант суманд +1.6 градус/ байсан нь Уур амьсгалын дундажтай харьцуулахад Батсүмбэр, Цээл сумдын нутгаар 1.4...1.6 градусаар дулаан, бусад сумдын нутгаар уг дундажийн орчим байлаа.     /Зураг.1  Зураг.2/

                                 Зураг.1                                                                       Зураг.2

             Агаарын үнэмлэхүй бага температур -20.3...-29.5 градус байснаас 11-р сарын 19-ны өдөр Эрдэнэсант суманд -20.3 градус, 11-р сарын 28-ны өдөр Мөнгөнморьт суманд -29.5 градус хүрч хүйтэрсэн байна.

             2018 оны намрын улиралд 13.8-101.5 мм тунадас орсны хамгийн бага тунадас нь Дэлгэрхаан сумын нутгаар 13.8 мм, хамгийн их  тунадас нь Батсүмбэр сумын нутгаар 101.5 мм тунадас оржээ.

       Уур амьсгалын дундажтай харьцуулахад Баян, Эрдэнэсант, Бүрэн сумдын нутгаар уг дунджийн орчим, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан сумдын нутгаар дунджаас бага, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орлоо.  /Зураг.3  Зураг.4/

                       Зураг.3                                                                               Зураг.4

            Намрын улиралд салхины хамгийн их хурд 16-24 м/с хүрснээс Зуунмод суманд 24 м/с, Мөнгөнморьт, Жаргалант, Баянцагаан, Өндөрширээт сумдын нутгаар 16 м/с, бусад сумдын нутгаар 12-14 м/с салхитай байв. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 2-40 өдөр байсны 40 өдөр нь Зуунмод суманд, 2 өдөр нь Цээл суманд ажиглагдлаа.

 

 

 

 Тойм бичсэн:

ЦУУА-ын салбар хариуцсан ерөнхий технологич ................ Л. Энхцэцэг