Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-21 16:26:57

                                  Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 

2018 оны жилийн агаарын дундаж температур 1.7 градус хүйтнээс 1.8 градус дулаан байсан нь УАД-тай харьцуулахад Баян, Бүрэн, Баянжаргалан, Батсүмбэр, Баянцагаан, Өндөрширээт сумдын нутгаар УАД-аас дулаан, бусад сумдын нутгаар УАД-ын орчим байв.                     Хүснэгт.1

Агаарын үнэмлэхүй их температур +30.5...+36.1 градус хүрч халсан ба Өндөрширээт суманд 6-р сарын 1-нд +36.1 градус,  Зуунмод суманд 7-р сарын 5-нд +30.5 хүрч халсан байна.

Агаарт 30 градусаас дулаан байсан өдрийн тоо 1-28 өдөр байсны 28 өдөр нь Өндөрширээт суманд, 1 өдөр нь Мөнгөнморьт, Эрдэнэ суманд ажиглагдсан.

Агаарын үнэмлэхүй бага температур 36.0...43.8 градус хүйтэн ба Баян-Өнжүүл суманд 1- р сарын 22-нд -43.8 градус хүрч хүйтэрсэн байна.

Хөрсний үнэмлэхүй их температур +62...+67 градус хүрч халсан ба Лүн, Жаргалант суманд +66 градус хүрч халсан.

Хөрсний үнэмлэхүй бага температур 46...47 градус хүйтэн ба Баянчандмань суманд 1-р сарын 22-нд -47 градус хүрч хүйтэрсэн.

Хөрсөнд 40 градусаас дулаан байсан өдрийн тоо 69-118 өдөр байв.

     Зураг.1                                                                       Зураг.2

                        Зураг.1                                                                                   Зураг.2

2018 онд 164.3-362.1 мм тунадас орсон нь Баянцагаан суманд 164.3 мм, Батсүмбэр суманд 362.1 мм тунадас орсон.

УАД-тай харьцуулахад Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Угтаал, Баян-Өнжүүл, Баянчандмань, Лүн, Жаргалант, Аргалант сумдын нутгаар УАД-ын орчим, бусад сумдын нутгаар УАД-аас ахиу тунадас орсон байна.

3-р сард Дэлгэрхаан сум, 5-р сард Алтанбулаг, Лүн сум, 10-р сард Баянцагаан сум, 11-р сард Баян-Өнжүүл, Бүрэн, Баянцагаан, Өндөрширээт сумдад тунадас ороогүй.

                Зураг.3                                                                           Зураг.4   

                    

                          Зураг.3                                                                               Зураг.4 

  Салхины хамгийн их хурд 12-27 м/с хүрснээс Зуунмод суманд 27 м/с, Батсүмбэр суманд 12 м/с хүрч салхилсан байна.

  10 м/с-ээс их хурдтай өдрийн тоо 18-164 өдөр байсны 164 өдөр нь Зуунмод суманд, 18 өдөр нь Цээл суманд ажиглагдлаа.

  Явган цасан шуургатай өдрийн тоо 2-29 өдөр, намын цасан шуургатай өдрийн тоо 1-10 өдөр, орон шуургатай өдрийн тоо 1-28 өдөр, явган шороон шуургатай өдрийн тоо 2-48 өдөр, шороон шуургатай өдрийн тоо 1-23 өдөр, Мөнгөнморьт, Угтаал, Борнуур, Заамар, Батсүмбэр, Цээл, Эрдэнэ сумдын нутгаар намын цасан шуурга ажиглагдаагүй, харин Лүн, Заамар сумдаар явган шороон шуурга, Баянчандмань, Заамар сумдаар шороон шуурга  ажиглагдаагүй байна.

 

 

 

 

Тойм бичсэн:

ЦУУА-ын салбар хариуцсан ерөнхий технологич                        Л. Энхцэцэг