Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2021-02-25 03:49:27

ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН УЛИРАЛ /09, 10, 11-Р САР/-ЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

АГААРЫН ТЕМПЕРАТУР

2020 оны намрын улирлын /09, 10, 11-р сар/ агаарын дундаж температур: нийт нутгаар 2.3°С хүйтнээс 1.8°С дулаан байснаас Эрдэнэ суманд -2.3°С, Өндөрширээт суманд 1.8°С байв. /Зураг-1/ Олон жилийн дундажтай харьцуулахад Мөнгөнморьт, Угтаал, Лүн, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянцагаан, Өндөрширээт сумдын нутгаар 1.1°С ...2.2°С градусаар дулаан, бусад сумдын нутгаар 0.4...1.0°С орчим байлаа. /Зураг-2/        

                                                                                                     

                                               Зураг.1                                                                     Зураг.2

            Агаарын хамгийн их температур: 21.9°С...29.9°С байснаас 09 дүгээр сарын 06-нд Эрдэнэ суманд 21.9°С , 09 дүгээр сарын 08-нд Өндөрширээт орчмоор 29.9°С хүрч халсан байна.

            Агаарын хамгийн бага температур: -33.2°С...-23.2°С байснаас 11 дүгээр сарын 30-нд Бүрэн суманд -33.2°С , мөн сарын 30-нд Баянчандмань суманд -23.2°С хүрсэн байна.

            Агаарт 30 градус буюу түүнээс хүйтэрсэн өдрийн тоо: 1-4 өдөр байснаас Алтанбулаг суманд 4 өдөр, Лүн, Баянжаргалан, Эрдэнэ суманд 1 өдөр ажиглагдлаа. 09, 10 дугаар саруудад 30 градус түүнээс хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.

ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР

Намрын улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар 1°С...4°С байнаас Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Аргалант сумдын нутгаар 1°С, Лүн суманд 4°С байлаа. Хөрсний хамгийн их температур: 42°С...54°С хүрснээс 09 дүгээр сарын 09-нд Заамар суманд 42°С, 09 дүгээр сарын 05-нд Лүн суманд 54°С ажиглагдсан. Хөрсөнд 40 градус буюу түүнээс дулаан өдрийн тоо: 1-20 өдөр байсны 1 өдөр нь Борнуур суманд, 20 өдөр нь Алтанбулаг суманд ажиглагдлаа. Хөрсөнд 40 градус түүнээс хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.                        

ХУР ТУНАДАС

            2020 оны намрын улиралд 3.8-83.1 мм тунадас орсноос Баянцагаан суманд 3.8 мм, Батсүмбэр суманд 83.1 мм орсон. /Зураг-3/ Олон жилийн дундажтай харьцуулахад: Баян, Баянжаргалан, Заамар, Баянцагаан сумдын нутгаар дунджаас бага, Зуунмод, Эрдэнэсант, Угтаал, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Лүн, Жаргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар дунджийн орчим бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна. /Зураг-4/       

           

                         

                     

                                      Зураг-3                                                                       Зураг-4

САЛХИ

Салхины дундаж хурд: нийт нутгаар 1.1-4.4 м/с байснаас Мөнгөнморьт суманд 1.1 м/с /11-р сард/, Дэлгэрхаан суманд 4.4 м/с /09-р сард/ хүрсэн. Салхины их хурд: 13-28 м/с байснаас Батсүмбэр, Цээл, Аргалант сумдын нутгаар 13 м/с, Бүрэн суманд 10 дугаар сарын 20-нд 28 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : нийт нутгаар 5-43 өдөр байснаас Жаргалант суманд 5 өдөр, Зуунмод, Дэлгэрхаан суманд 41-43 өдөр байв. 15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : 1-18 өдөр байснаас Мөнгөнморьт, Аргалант сумдад 1 өдөр, Бүрэн, Зуунмод суманд 15-18 өдөр ажиглагдсан. Баян-Өнжүүл, Баянчандмань, Жаргалант, Заамар, Батсүмбэр, Цээл сумдад 15 м/с-ээс дээш хурдтай өдөр ажиглагдаагүй байна.

 Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер .......... Л.Энхцэцэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 65
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 132
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 155
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 352
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 523
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 517
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 1110
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 570
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 683
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 680
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 792
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 2172
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 561
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 645