Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2020-08-05 04:41:42

ТӨВ АЙМГИЙН  2020 ОНЫ ХАВРЫН /03, 04, 05 ДУГААР САР/ УЛИРЛЫН

ЦАГ УУРЫН ТОЙМ

 

2020.06.29                                                                                                                               Зуунмод     

 

Хаврын /03, 04, 05 дугаар сар/ улирлын агаарын дундаж температур:  +1.0 …+5.5 градус /Зураг-1/ байсан нь ОЖД-тай харьцуулахад бүх сумдын нутгаар дунджаас 1.7...3.0 градусаар дулаан байлаа. /Зураг-2/      

                              /Зураг-1/                                                          /Зураг-2/

 

Агаарын температурын их утга:  03 дугаар сард 13.6°С...18.5°С, 04 дүгээр сард: 25.8°С...32.6°С,  05 дугаар сард: 24.1°С...30.5°С хүрч дулаарсан бол хөрсний температурын их утга: 03 дугаар сард 17°С...41°С, 04 дүгээр сард: 44°С...56°С, 05 дугаар сард: 53°С...59°С хүрч халсан.

Агаарын температурын бага утга:  03 дугаар сард: -32.1°С...-20.7°С, 04 дүгээр сард: -16.7°С...-9.1°С,  05 дугаар сард: -7.0°С...-0.9°С хүйтэн байсан бол хөрсний температурын бага утга: 03 дугаар сард -37°С...-23°С, 04 дүгээр сард: -19°С...-13°С,  05 дугаар сард: -10°С...-3°С хүйтэн байв. 

 

 

 

ХУР ТУНАДАС

Хаврын улиралд 4.2-48.0 мм тунадас орсноос хамгийн их нь Цээл суманд 48.0 мм, хамгийн бага нь Алтанбулаг суманд 4.2 мм тунадас орсон. /Зураг-3/ ОЖД-тай харьцуулахад Баян, Мөнгөнморьт, Угтаал, Баянчандмань, Жаргалант, Заамар сумдын нутгаар дунджийн орчим, Борнуур, Баянжаргалан, Цээл, Эрдэнэ сумдын нутгаар дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас орсон байна. /Зураг-4/

                           /Зураг-3/                                                               /Зураг-4/                        

САЛХИ

Салхины  дундаж хурд : 03 дугаар сард 1.9-4.7 м/с Эрдэнэсант, Бүрэн суманд 4.7 м/с, Батсүмбэр суманд 1.9 м/с, 04 дүгээр сард 1.9-5.4 м/с Зуунмод суманд 5.4 м/с, Батсүмбэр суманд 1.9 м/с, 05 дугаар сард 2.8-6.0 м/с Баян суманд 6 м/с, Өндөрширээт суманд 2.8 м/с салхитай байлаа.

Салхины их хурд : 03 дугаар сард 12-26 м/с Бүрэн суманд 26 м/с, 04 дүгээр сард 11-24 м/с Зуунмод суманд 24 м/с, 05 дугаар сард 12-26 м/с Бүрэн суманд 26 м/с хүрч салхилан шороон шуурга шуурсан.

15 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-21 байсны 21 өдөр нь Зуунмод суманд, Заамар, Батсүмбэр, Цээл суманд 1 өдөр, бусад сумдын нутгаар 2-20 өдөр байлаа.

 

 

 

 

Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер .............Л.Энхцэцэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 69
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 232
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 355
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 399
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 818
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 422
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 545
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 513
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 662
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 1887
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 476
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 554