Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм

Шинэчлэгдсэн: 2022-01-28 00:55:28

ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

АГААРЫН ТЕМПЕРАТУР

2021 оны зуны улирлын / 06, 07, 08-р сар / агаарын дундаж температур: нийт нутгаар +14.0°С... +18.6°С  байснаас Мөнгөнморьт суманд +14.0°С, Баян-Өнжүүл суманд +18.6°С байв. /Зураг-1/

Олон жилийн дундажтай харьцуулахад Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Батсүмбэр, Аргалант, Эрдэнэ  сумдын нутгаар 0.1°С...0.9°С градус орчим, бусад сумдын нутгаар 1.1°С...2.7°С градусаар  хүйтэн байв. /Зураг-2/

                                Зураг.1                                                                     Зураг.2

Агаарын хамгийн их температур: +29.1°С...+35.3°С байснаас 06 дугаар сарын 27-нд Лүн суманд +35.3°С хүрсэн. 

Агаарын хамгийн бага температур: -4.4°С...+2.0°С байснаас  Эрдэнэ суманд 06 дугаар сарын 01-ний өдөр -4.4°С хүрсэн.

Агаарт 30°С буюу түүнээс дээш халсан өдрийн тоо: 1-17 өдөр байсны 17 өдөр нь Лүн суманд, Батсүмбэр суманд 1 өдөр ажиглагдлаа.

ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР

Зуны улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар +18°С... +26°С байснаас Баянцагаан суманд +26°С, Зуунмод суманд +18°С байлаа.

Хөрсний хамгийн их температур: +59°С...+67°С хүрсэн ба 07 дугаар сарын 08-нд Цээл суманд +67°С хүрсэн.

Хөрсний хамгийн бага температур: -4°С...+1°С байснаас Зуунмод суманд 06 дугаар сарын 01-ний өдөр -4°С хүрсэн байна.

 

Хөрсөнд 40°С буюу түүнээс дээш халсан өдрийн тоо: 24-74 өдөр байсны 74 өдөр нь  Лүн суманд, 24 өдөр нь Бүрэн суманд ажиглагдлаа.

ХУР ТУНАДАС  2021 оны зуны улиралд 60.1-353.8 мм тунадас орсон. Хамгийн их нь Батсүмбэр суманд 353.8 мм, хамгийн бага нь Баян-Өнжүүл суманд 60.1 мм орсон. /Зураг-3/

Олон жилийн дундажтай харьцуулахад: Зуунмод, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Эрдэнэ, Дэлгэрхаан суманд ОЖД-аас бага, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Угтаал, Баянчандмань, Лүн, Заамар сумдын нутгаар ОЖД-ын орчим, Жаргалант, Борнуур, Баянжаргалан, Батсүмбэр, Цээл, Баянцагаан сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна. /Зураг-4/

Зураг.3                                                                       Зураг.4

Салхины дундаж хурд: нийт нутгаар 1.0-4.4 м/с байснаас Зуунмод, Дэлгэрхаан сумдын нутгаар 4.0-4.4 м/с байв.

Салхины их хурд: 10-25 м/с хүрснээс Зуунмод, Алтанбулаг, Бүрэн суманд 25м/с хүрч салхилсан байна.

10м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: нийт нутгаар 7-52 өдөр байсны 52 өдөр нь Зуунмод суманд, 7 өдөр нь Цээл суманд ажиглагдсан.

15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: 2-23 өдөр байснаас Зуунмод суманд 23 өдөр ажиглагдав.

Жич: 06 дугаар сард Баян-Өнжүүл цаг уурын өртөө, Заамар, Өндөрширээт цаг уурын харуул, 07 дугаар сард Өндөрширээт цаг уурын харуул “Ковид”-н улмаас түр хаагдсан болно.

 Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер ..........С.Ядамдулам

                                         Л.Энхцэцэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 45
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 180
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 154
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 468
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 322
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 426
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 243
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 262
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 538
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 731
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 761
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 1590
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 751
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 879
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 856
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1010
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 2462
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 630
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 725