Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2022-05-19 03:33:41

ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРАЛ /12, 01, 02-Р САР/-ЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

АГААРЫН ТЕМПЕРАТУР

2021-2022 оны өвлийн улирлын (12, 01, 02-р сар) агаарын дундаж температур: нийт нутгаар -22.4°С...-14.2°С байснаас Алтанбулаг суманд -22.4°С, Дэлгэрхаан суманд -14.2°С байв. (Зураг-1) Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэсант, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Аргалант, Өндөрширээт сумдын нутгаар -0.8°С...0.8°С градус орчим, бусад сумдын нутгаар 1.2...7.0°С-ээр дулаан байлаа. (Зураг-2)

                                          Зураг.1                                                                     Зураг.2

            Агаарын хамгийн их температур: -1.9°С...7.3°С байснаас 12 дугаар сарын 07-нд Дэлгэрхаан суманд 7.3°С хүрсэн байна.

            Агаарын хамгийн бага температур: -39.3°С...-28.9°С байснаас 12 дугаар сарын 25-нд Алтанбулаг суманд -39.3°С хүрч хүйтэрсэн байна.

            Агаарт 30 градус буюу түүнээс хүйтэрсэн өдрийн тоо: 1-48 өдөр байсны 48 өдөр нь Алтанбулаг суманд ажиглагдсан.

ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР

Өвлийн улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар -23°С...-15°С байнаас Алтанбулаг сумын нутгаар -23°С, Заамар суманд -15°С байлаа. Хөрсний хамгийн их температур: 2°С...19°С хүрснээс 02 дугаар сарын 23-нд Эрдэнэ суманд 19°С ажиглагдсан. Хөрсөнд 40 градус буюу түүнээс хүйтэн өдрийн тоо: 12 дугаар сард 1-2 өдөр, Зуунмод суманд 1 өдөр, Алтанбулаг суманд 2 өдөр ажиглагдлаа. 01, 02 дугаар саруудад ажиглагдаагүй.                        

ХУР ТУНАДАС

            2021-2022 оны өвлийн улиралд 0.2-4.1 мм тунадас орсноос Аргалант суманд 0.2 мм, Баян-Өнжүүл суманд 4.1 мм орсон. (Зураг-3) Олон жилийн дундажтай харьцуулахад: Дэлгэрхаан сумын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас орсон байна. (Зураг-4) 

Зураг.3                                                                       Зураг.4

 

 

САЛХИ

Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.0-3.4 м/с байснаас Борнуур суманд 0.0 м/с (01-р сард), Баянцагаан, Эрдэнэ суманд 3.4 м/с (12-р сард) хүрсэн. Салхины их хурд: 7-19 м/с байснаас Борнуур сумын нутгаар 7 м/с, Зуунмод суманд 12 дугаар сарын 02-нд 19 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : нийт нутгаар 1-19 өдөр байснаас Жаргалант, Заамар, Цээл суманд 1 өдөр, Зуунмод суманд 19 өдөр байв. 15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : 12 дугаар сард Зуунмод, Дэлгэрхаан суманд 1 өдөр, 02 дугаар сард Зуунмод, Угтаал сманд 1 өдөр ажиглагдсан. 01 дүгээр сард ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 15 м/с-ээс дээш хурдтай өдөр ажиглагдаагүй байна.

 

 Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер .......... Л.Энхцэцэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 228
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 308
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 190
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 214
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 197
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 572
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 383
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 507
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 276
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 292
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 599
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 777
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 858
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 1756
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 789
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 912
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 908
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1088
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 2573
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 656
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 748