Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-04-23 17:15:53

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ

2023.02.01                                                                                                                                  Зуунмод сум

       Температур                                                                                         

2022 оны жилийн агаарын дундаж температур -2.7°С…+2.4°С байснаас Мөнгөнморьт  суманд -2.7°С, Борнуур суманд 2.4°С байсан ба (Зураг-1) ОЖД-тай харьцуулахад Борнуур суманд 2.0°С–ээр дулаан, Баянжаргалан, Заамар сумдын нутгаар  -1.4°С...-2.2°С-ээр хүйтэн, бусад сумдын нутгаар -0.5°С ...0.5°С  орчим байлаа.(Зураг-2)

Зураг-1                                                                       Зураг-2  

            Агаарын үнэмлэхүй их температур 29.0°С...35.6°С байснаас 08 дугаар сарын 2-нд Өндөрширээт суманд 35.6°С хүрч халсан.

Агаарын үнэмлэхүй бага температур 11 дүгээр сарын 29-нд Алтанбулаг суманд -38.9°С хүрч хүйтэрсэн байна.

Агаарт 30 градусаас дулаан өдрийн тоо 2-25 өдөр байснаас 25 өдөр нь Лүн суманд, 2 өдөр нь Батсүмбэр суманд ажиглагдсан.

 

Агаарт 30 градусаас хүйтэн өдрийн тоо 1-38 байснаас 38 өдөр нь Алтанбулаг суманд, 1 өдөр нь Эрдэнэсант, Баянцагаан суманд ажиглагдсан.

 

Хөрсний үнэмлэхүй их температур +49°С...+66°С байснаас Цээл суманд 06 дугаар сарын 28-нд, Борнуур суманд 06 дугаар сарын 16-нд + 66°С хүрч халсан.

 

Хөрсний үнэмлэхүй бага температур нийт нутгаар -23°С ...-40°С хүрснээс Эрдэнэ суманд 11 дүгээр сарын 29-нд -40°С хүрч хүйтэрсэн.

 

Хөрсөнд 40 градусаас дулаан өдрийн тоо 45-110 өдөр байсны 110 өдөр нь Лүн суманд, 45 өдөр нь Зуунмод суманд ажиглагдсан.

 

Хөрсөнд 40 градусаас хүйтэн өдрийн тоо 1-3 өдөр, 3 өдөр нь Эрдэнэ суманд, 1 өдөр нь Алтанбулаг суманд ажиглагдав.

 

Хур тунадас

2022 онд 141.8-390.5 мм тунадас орсноос Мөнгөнморьт суманд 390.5 мм, Заамар суманд 141.8 мм тунадас орсон. (Зураг-3) ОЖД-тай харьцуулахад  Жаргалант, Борнуур, Заамар, Батсүмбэр, Цээл сумдын нутгаар дунджаас бага, Зуунмод, Эрдэнэсант, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Угтаал,  Аргалант, Өндөрширээт сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон. ( Зураг-4)

Зураг.3                                                                               Зураг.4 

      Салхи

Жилийн салхины дундаж хурд 0.8-3.8 м/с байснаас хамгийн их нь Зуунмод суманд 3.8 м/с,  хамгийн бага нь Батсүмбэр суманд 0.8 м/с байлаа.                   

Салхины хамгийн их хурд 12-40 м/с хүрснээс Баянчандмань суманд 04 дугаар сарын 22-ны өдөр 40 м/с хүрч салхилсан байна.

15 м/с-ээс их хурдтай салхитай өдрийн тоо 2-65 өдөр байснаас Зуунмод суманд 65 өдөр, Заамар суманд 2 өдөр байлаа.

    

  Шуурга

Явган шороон шуургатай өдрийн тоо 1-33 байснаас 33 өдөр нь Баян суманд, шороон шуургатай өдрийн тоо 1-13 байснаас 13 өдөр нь Баян-Өнжүүл суманд ажиглагдлаа.

Явган цасан шуургатай өдрийн тоо 1-30 байсны 30 өдөр нь Зуунмод суманд, намын цасан шуургатай өдрийн тоо 1-6 байсны 6 өдөр нь Зуунмод суманд, орон шуургатай өдрийн тоо 1-20 байсны 20 өдөр нь Зуунмод суманд ажиглагдлаа.

 

 

 

 

                                                                       Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер: ............Л.Энхцэцэг

                                                   С.Ядамдулам

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-11-02 1970-01-01 86
ТӨВ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 198
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-01-02 1970-01-01 183
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-09-23 1970-01-01 339
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-06-30 1970-01-01 595
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-03-30 1970-01-01 544
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 602
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 810
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 534
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 577
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 562
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 1034
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 777
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 993
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 614
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 534
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 977
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 1109
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 1287
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 2420
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1198
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1297
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1483
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1458
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 3106
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 849
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 1066