Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2023-02-02 06:20:52

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ

АГААРЫН ТЕМПЕРАТУР

2022 оны намрын улирлын (09, 10, 11-р сар) агаарын дундаж температур: нийт нутгаар -3.8°С... +1.7°С  байснаас Мөнгөнморьт суманд -3.8°С, Эрдэнэсант суманд +1.7°С байв. (Зураг-1)

Олон жилийн дундажтай харьцуулахад  Борнуур суманд 1.1°С дулаан, бусад сумдын нутгаар -1.0°С...+1.0°С градус орчим байв. (Зураг-2)

                                                 Зураг.1                                                                     Зураг.2

Агаарын хамгийн их температур: +16.4°С...+33.9°С байснаас Өндөрширээт суманд 09 дугаар сарын 12-нд  +33.9°С хүрсэн. 

Агаарын хамгийн бага температур: -29.2°С...-38.9°С байснаас Алтанбулаг суманд 11 дүгээр сарын 29-ны өдөр -38.9°С хүрсэн.

Агаарт 30°С буюу түүнээс дээш дулаан, хүйтэн өдрийн тоо: 9-р сард 1-4 өдөр  дулаан байсны 4 өдөр нь Баян-Өнжүүл, Лүн, Жаргалант, Бүрэн, Борнуур, Цээл, Өндөрширээт суманд, Алтанбулаг, Баянчандмань, Баянцагаан суманд 1 өдөр ажиглагдсан бол 11-р сард 1-5 өдөр хүйтэрсэн ба 5 өдөр нь Мөнгөнморьт суманд ажиглагдсан байна. Харин 10-р сард ажиглагдаагүй.

ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР: Намрын улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар -2°С... +7°С байснаас Аргалант суманд +7°С, Эрдэнэ суманд -2°С байлаа.

Хөрсний хамгийн их температур: +42°С...+60°С хүрсэн ба Борнуур суманд 09 дүгээр сарын 02-нд  +60°С хүрсэн.

Хөрсний хамгийн бага температур: -16°С...-40°С байснаас Эрдэнэ суманд 11 дугаар сарын 29-ны өдөр -40°С хүрсэн байна.

Хөрсөнд 40°С буюу түүнээс дээш дулаан өдрийн тоо: 9-р сард 1-18 өдөр байсны 18 өдөр нь  Лүн суманд, 1 өдөр нь Аргалант суманд ажиглагдсан. 10-р сард ажиглагдаагүй. 11-р сард Эрдэнэ суманд 1 өдөр ажиглагдсан.

ХУР ТУНАДАС  2022 оны намрын улиралд 8.1-59.8 мм тунадас орсон. Хамгийн их нь Мөнгөнморьт суманд 59.8 мм, хамгийн бага нь Аргалант суманд 8.1 мм орсон. (Зураг-3)

Олон жилийн дундажтай харьцуулахад: Зуунмод, Баян, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянчандмань сумдын нутгаар ОЖД-ын орчим, Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна. (Зураг-4)

                                     Зураг.3                                                                       Зураг.4

Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.9-3.9 м/с байснаас Угтаал суманд 3.9 м/с байв.

Салхины их хурд: 10-22 м/с хүрснээс Зуунмод, Лүн суманд 22 м/с хүрсэн байна.

10м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: нийт нутгаар 2-35 өдөр байсны 35 өдөр нь Зуунмод суманд, 2 өдөр нь Батсүмбэр суманд ажиглагдсан.

15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: 1-14 өдөр байсны 14 өдөр ньУгтаал суманд ажиглагдсан.

Жич: 09 дүгээр сард Дэлгэрхаан цаг уурын харуул, 10 дугаар сард Өндөрширээт уурын харуул ээлжийн амралттай байсан.

 

 

Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер ........С.Ядамдулам

 

2022.12.27

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 9
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-09-23 1970-01-01 172
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-06-30 1970-01-01 284
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-03-30 1970-01-01 355
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 445
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 565
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 362
Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм 2021-07-09 1970-01-01 396
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 343
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 784
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 553
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 719
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 404
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 399
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 792
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 917
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 1122
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 2091
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 956
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1059
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1195
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1272
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 2904
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 744
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 941