Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТЫН БАЙДАЛ, ЦАРЦААНЫ АЖИГЛАЛТ /2022 оны 06 дугаар сарын 09-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2022-06-28 14:38:33

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Баян-Өнжүүл сумдын нутгаар муу буюу ургамал оройтож цухуйсан, мал бэлчээх, тарга тэвээрэг авах боломжгүй байна. Бүрэн, Лүн, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар дунд зэрэг, Жаргалант, Зуунмод, Угтаал, Батсүмбэр, Заамар, Баянцагаан, Цээл, Борнуур сумдын нутгаар сайн буюу бүх төрлийн  мал тарга тэвээрэг авах боломжтой байна. Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Баян, Борнуур сумдын нутгаар ургамлын өндөр 7-12см, бусад сумдын нутгаар 2-6 см өндөр байна. 

Царцаа: Зуунмод, Эрдэнэ, Лүн сумдын нутгаар бараан далавчит, барабений  таршаа царцаа 1-3ш, бусад сумдаар царцаа ажиглагдаагүй.