Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТЫН БАЙДАЛ, ЦАРЦААНЫ АЖИГЛАЛТ /2022 оны 05 дугаар сарын 20-ны байдлаар/

Шинэчлэгдсэн: 2024-04-20 20:00:45

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Жаргалант, Борнуур, Угтаал, Баянжаргалан, Заамар, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар сайн, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Зуунмод, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр сумдын нутгаар дунд Баянчандмань, Бүрэн, Лүн, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар муу байна.

Бэлчээрийн ургамлын үе шат:  Баянчандмань,Алтанбулаг, Цээл, Заамар суманд агийн нахианы өсөлт, Дэлгэрхаан суманд ширэг улалжийн толгойлолтын үе шат тус тус ажиглагдсан. Нийт сумдын нутгаар нангиад цагаан суль хиаг, крыловын хялгана, саман хиаг, саман ерхөг, таана, ширэг улалжийн цухуйлтын үе шат тус тус ажиглагдсан байна. Ургамлын өндөр Баян-Өнжүүл, Баян, Лүн, Заамар, Угтаал, Цээл, жаргалант сумдын нутгаар 4-5см, бусад сумдын нутгаар 1-3см байна.

Царцаа: Бүх сумдаар царцаа ажиглагдаагүй.

Тойм бичсэн:    ХААЦУ-ын салбар хариуцсан

   Т технологич                         И.Түвшинжаргал