сэрэмжлүүлэг мэдээ

 Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

 

/2020 оны 03 дугаар сарын 1-р арав хоног/

 

Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:

Цасны дундаж зузаан: Угтаал, Зуунмод, Мөнгөморьт сумдын нутгаар цасны зузаан 11-15 см, Жаргалант, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Эрдэнэ сумдын нутгаар 6-10 см, бусад сумдын нутгаар 1-5 см цастай, Эрдэнэсант, Баян, Баянжаргалан сумдын нутгаар ажиглалт хийдэг цэгт цасны бүрхэц 5 балл хүрээгүй учраас цасны зузаан хэмжих боломжгүй байв.

            Цасны балл, дундаж нягт: Баян, Эрдэнэсант, Баянжаргалан сумдын нутгаар 1-5 балл, бусад сумдын нутгаар 6-10 баллын цасан бүрхүүлтэй. Угтаал, Лүн сумдын нутгаар 0.26-0.31 гр/см3 Баян-Өнжүүл, Бүрэн, Борнуур, Алтанбулаг сумдын нутгаар  0.21-0.25 гр/см3, Жаргалант, Баянчандмань, Зуунмод, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын нутгаар 0.13-0.20 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/   

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон ойрын өдрүүдэд дээр дурдсан сумдын нутаг болон  Хэрлэн, Сөгнөгөр Туул, Шивэрт голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэж болзошгүй байна. Мөн дээрх голуудын дагуу  мөс нимгэрэх, мөсөн дээгүүр ус урсах зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.  Иймд малчид, ард иргэд, аж ахуй нэгжүүдийг   хаврын шар усны үерээс  болон мөсөн дээгүүр зорчихгүй байхыг  урьдчилан сэрэмжлүүлж байна.

Төв УЦУОШТөв, УСС