Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 4 САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Баян, Мөнгөнморьт, Зуунмод, Баянчандмань, Алтанбулаг сумдын нутгаар 3.8-5.9 градус, бусад сумдын нутгаар 6.2-9.9 градус дулаан ба Баянчандмань, Бүрэн, ОЖД-аас Бүрэн, Баянцагаан, Цээл сумдын нутгаар 3.4-5.9 градус, бусад сумдын нутгаар 6.1-8.9 градусаар дулаан байлаа.
Агаарын хамгийн их температур: Жаргалант, Лүн, Батсүмбэр, Цээл, Борнуур сумдын нутгаар 25-27 градус дулаан, бусад сумдын нутгаар 21-24 градус дулаан байв. Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Лүн, Эрдэнэсант, Заамар, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 5-8 градус хүйтэн, бусад сумын нутгаар 9-12 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар 51-54 градус, бусад сумдын нутгаар 46-49 градус дулаан байлаа. Хөрсний хамгийн бага температур: Бүрэн, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг сумын нутгаар 11-14 градус, бусад сумдын нутгаар 5-9 градус хүйтэн.
Хур тунадас: Энэ арав хоногт Зуунмод, Лүн, Баян, Алтанбулаг, Баянжаргалан, Батсүмбэр сумдаар тунадас ороогүй, Бүрэн, Баян-Өнжүүл, Борнуур сумдын нутгаар 1.0-2.6 мм, бусад сумдын нутгаар 0.0-0.8 мм цас орсон ба Бүрэн суманд ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орлоо.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, Баян, Угтаал, Эрдэнэ сумдын нутгаар 17-22 м/с, Баян-Өнжүүл, Баянчандмань, Эрдэнэсант, Өндөрширээт, Дэлгэрхаан, Жаргалант, Лүн сумдын нутгаар 14-16 м/с, бусад сумдын нутгаар 7-12 м/с салхитай байв. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Зуунмодод 10, Баян, Эрдэнэ, Баянчандмань сумдын нутгаар 6-7, бусад сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат ажиглагдаж эхэлсэн ба бэлчээрийн ургамлын өндөр Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Дэлгэрхаан сумдын нутгаар 3-5 см, бусад сумдын нутгаар 1-2 см.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Баян-Өнжүүл, Зуунмод, Алтанбулаг сумдын нутгаар ургамлын ургалт хэвийн, Эрдэнэ сумдын нутгаар ургамал цухуйлтгүй. Бусад сумдын нутгаар ургамал цухуйсан боловч ургалт муу мал бэлчээх боломж муутай байна.
Хаврын хөрсний угтвар чийгийн нөөц: Уринштай талбайд: 0-20, 0-50 см-ийн гүндээ Жаргалант суманд хангалттай,Угтаалд хангалтгүй. Гуурстай талбайн хувьд: Баянчандмань, Борнуур сумдад хангалттай, Эрдэнэсантад 0-20 см-т хангалтгүй, 0-50 см-т дунд зэрэг, Угтаал суманд хангалтгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлийн ажлын хувьд: Нийт сумдын нутгаар бог мал төллөж дуусаад бод мал төллөж эхэлж байна. Мөн малд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж сайн, ХАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд болон малд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна. 4-р сард Зүй бус хорогдолоор Эрдэнэ суманд 485, Баянчандманьд-139, Борнуурт 1100, Жаргалантад 200 мал хорогдсон байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ