Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017 оны 11 дүгээр сарын 3-р арав хоног/
2017.12.01 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар -12.3...-19.9 градус хүйтэн ба Баянцагаан сумын нутгаар ОЖД-аас 2.6 градусаар дулаан, Жаргалант, Баянжаргалан, Батсүмбэр, Заамар, Өндөрширээт, Аргалант, Дэлгэрхаан, Цээл, Борнуур сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас -1.1...-3.4 радусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Жаргалант, Эрдэнэсант сумын нутгаар 2 градус дулаан, бусад сумдын нутгаар -1...-10 градус хүйтэн.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баянжаргалан, Батсүмбэр, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар -30...-34 градус, бусад сумын нутгаар -25...-29 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Жаргалант, Лүн, Баян, Эрдэнэсант, Алтанбулаг сумдын нутгаар 0-4 градус дулаан, бусад сумдын нутгаар -1...-6 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Жаргалант сумын нутгаар -29 градус, бусад сумдын нутгаар -31...-39 градус хүйтэн.
Хур тунадас: Баянжаргалан, Мөнгөнморьт сумдын нутгаар цас ороогүй, Лүн, Угтаал, Заамар, Борнуур, Батсүмбэр сумдын нутгаар 3.8-5.0 мм цас, бусад сумдын нутгаар 0.0-2.9 мм цас орсон ба Зуунмод, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баян, Өндөрширээт, Баянцагаан сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу цас орсон байна.
Салхины их хурд: Угтаал, Зуунмод сумдын нутгаар 18-20 м/с, Өндөрширээт, Баянцагаан сумдын нутгаар 8-9 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Бүрэн, Баян, Эрдэнэ, Зуунмод сумдын нутгаар 4-6 өдөр, бусад сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтсон нэг цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Цээл суманд 20 см, Жаргалант, Бүрэн, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Баянжаргалан, Эрдэнэ, Аргалант, Лүн сумдын нутгаар 9-10 см, бусад сумдын нутгаар 1-8 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Бүрэн, Дэлгэрхаан сумдын нутгаар зарим газартаа мөстсөн битүү цастай, Лүн, Цээл сумдын нутгаар 5-9 балл, бусад сумдын нутгаар жигд битүү зарим газартаа хунгарласан 10 баллын цасан бүрхүүлтэй. Заамар, Цээл, Бүрэн сумдын нутгаар 0.29-0.31 гр/см3, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 0.12-0.19 гр/см3, бусад сумдын нутгаар 0.20-0.25 гр/см3 нягттай байна. Баянцагаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
Монгол Улсын Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын нөхцөл байдлыг үнэлэхэд 11 дүгээр сарын 30-ны байдлаар Бүрэн, Жаргалант, Лүн, Эрдэнэсант, Аргалант, Цээл суманд зудархуу нөхцөл байдал үүсээд байна.
Цаг агаарын байдал хүндэрч, зузаан цасны улмаас мал өвөлжилтийн байдалд бэрхшээл учирч болзошгүй сумдын нутгийн 4 зүгт хийсэн хэмжилтээр цасны дундаж зузаан Лүн сумын нутгаар 15-26 см, Бүрэнд 15-20 см зузаан цастай байна. Цасны нягт дунджаар Лүн суманд 0.20-0.26 г/см3 нягттай зарим газартаа хунгарласан жигд битүү 10 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох ажил үргэлжилж байна. малын усан хангамж сайн, МАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжгүй байсан хэдий ч ажил саатаагүй байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ