Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017.11.01/
Агаарын дундаж температур: Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Алтанбулаг сумдын нутгаар 7.6-10.4 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1.2-6.9 градус хүйтэн ба Мөнгөнморьтод ОЖД-аас 1.4 граудсаар хүйтэн, Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Алтанбулаг, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.2-4.5 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Мөнгөнморьт, Алтанбулаг сумын нутгаар 6-9 градус дулаан, бусад сумдын нутгаар 10-14 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 21-27 градус, бусад сумын нутгаар 13-19 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Мөнгөнморьт сумын нутгаар 3 градус, Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Угтаал, Алтанбулаг, Цээл сумдын нутгаар 12-19 градус, бусад сумдын нутгаар 21-25 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Лүн, Батсүмбэр, Аргалант, Цээл сумдын нутгаар 16-18 градус, бусад сумдын нутгаар 20-31 градус хүйтэн.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэ, Борнуур сумдын нутгаар 7.9-10.5 мм цас, бусад сумдын нутгаар 0.0-6.9 мм цас орсон ба Баянчандмань, Жаргалант сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баянцагаан сумын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу цас орсон байна.
Салхины их хурд: Баянжаргалан, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 8-9 м/с, Бүрэн, Лүн, Угтаал, Эрдэнэсант сумдын нутгаар 18-21 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо ихэнх сумдын нутгаар 1-2 өдөр байлаа.
Цасны дундаж зузаан: Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 10-16 см, бусад сумдын нутгаар 0-9 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Ихэнх сумдын нутгаар жигд битүү зарим газартаа хунгарласан 10 баллын цасан бүрхүүлтэй. Баян-Өнжүүл, Бүрэн, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Баянжаргалан сумдын нутгаар 0.20-0.26 гр/см3, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар 0.01-0.09 гр/см3, бусад сумдын нутгаар 0.17-0.19 гр/см3 байна. Лүн, Батсүмбэр, Заамар, Баянцагаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй.
ХАА-н үйлдвэрлэлд Нийт сумдын нутгаар мал хээлтүүлэх ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ