Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 9.0-10.7 градус, бусад сумдын нутгаар 11.0-14.5 градус дулаан ба Бүрэнд 4.1 градусаар дулаан, Баянжаргалан сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.7-3.8 градусаар хүйтэн байв.
Агаарын хамгийн их температур: Эрдэнэ, Зуунмод, Дэлгэрхаан сумдын нутгаар 19-21 градус дулаан, бусад сумдын нутгаар 22-27 градус дулаан байв. Нийт сумдын нутгаар 30 градус ба түүнээс дулаан өдөр ажиглагдаагүй.
Агаарын хамгийн бага температур: Баян, Мөнгөнморьт, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 2-3 градус хүйтэн, бусад сумын нутгаар 0-6 градус дулаан.
Хөрсний хамгийн их температур: Баян-Өнжүүл, Жаргалант, Угтаал, Эрдэнэ сумдын нутгаар 51-55 градус, бусад сумдын нутгаар 43-49 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Бүрэн, Баян-Өнжүүл, Жаргалант, Угтаал сумын нутгаар 5-6, бусад сумдын нутгаар 1-4 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ сумын нутгаар 1-3 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0-3 градус дулаан.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянцагаан, Баян, Эрдэнэ сумдын нутгаар 0.3-8.1 мм, Бүрэн, Алтанбулаг, Заамар, Өндөрширээт 10.4-16.2 мм, Жаргалант, Аргалант, Борнуур сумдын нутгаар 30.3-43.7 мм, бусад сумдын нутгаар 20.7-28.8 мм тунадас орсон ба Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Заамар, Аргалант, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Баян-Өнжүүл, Баян, Баянжаргалан, Эрдэнэ, Баянцагаан, Сэргэлэн, Архуст сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн сумдын нутгаар 15-19 м/с, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баянжаргалан, Заамар, Баянцагаан, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар 5-9 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Бүрэн, Баян, Зуунмод суманд 5-7, бусад сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Зуунмод, Өндөрширээт суманд агийн цэцэглэлт, Бүрэн суманд хялганы залаалалт, Өндөрширээт суманд ширэг улалжийн үрийн боловсруулалтын үе шат тус тус ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтанд шинэ үе шат илрээгүй байна. Ургамлын өндөр Баян сумын нутгаар 18 м/с, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 10-13 см, бусад сумын нутгаар 3-9 см өндөртэй байна. Бэлчээрийн ургамлын ургацын мэдээгээр Баян, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар 3.6-5.1 ц/га, Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Лүн, Баянжаргалан, Заамар, Аргалант, Цээл сумдын нутгаар 0.1-1.0 ц/га, бусад сумдын нутгаар 1.2-2.8 ц/га ургацтай байв.
Таримал ургамлын үе шат, ургалтын байдал: Цээлд буудайн бүрэн бололтын үе шат ажиглагдаж бусад сумдын нутгаар шинээр үе шат илрээгүй байна. Угтаал, Жаргалант сумын нутгаар төмсний цэцэглэлтийн үе шат ажиглагдлаа.
ХАА-н үйлдвэрлэлд Хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох ажил үргэлжлэн явагдаж, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, усалгаа хийх ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ЫН САЛБАР ХАРИУЦСАН
ЕРӨНХИЙ ТЕХНОЛГИЧ М.ОЮУН-ЭРДЭНЭ