Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2017.09.21/
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт сумын нутгаар 8.6 градус, бусад сумдын нутгаар 10.5-14.8 градус дулаан ба нийт сумдын нутгаар ОЖД-аас 1.9-5.4 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Эрдэнэ, Зуунмод, Дэлгэрхаан сумдын нутгаар 19-21 градус дулаан, бусад сумдын нутгаар 22-27 градус дулаан байв. Нийт сумдын нутгаар 30 градус ба түүнээс дулаан өдөр ажиглагдаагүй.
Агаарын хамгийн бага температур: Бүрэн, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баянжаргалан, Батсүмбэр, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 1-5 градус хүйтэн, бусад сумын нутгаар 0-3 градус дулаан.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Баян-Өнжүүл, Жаргалант, Баян сумдын нутгаар 48-54 градус, бусад сумдын нутгаар 40-47 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дулаан байсан хоногийн тоо Бүрэн, Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Баян, Алтанбулаг сумдын нутгаар 6-8, бусад сумдын нутгаар 1-4 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Лүн, Цээл сумдын нутгаар 0-2 градус дулаан, бусад сумдын нутгаар 1-7 градус хүйтэн.
Хур тунадас: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Батсүмбэр, Аргалант, Борнуур, Цээл сумдын нутгаар 0.3-4.5 мм тунадас орсон ба ОЖД-аас бага тунадас оржээ. Бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхины их хурд: Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Баянжаргалан, Баянцагаан, Цээл сумдын нутгаар 6-9 м/с, бусад сумдын нутгаар 10-17 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо ихэнх сумдын нутгаар 1-4 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын хаталт хагдралтын үе шат ажиглагдаж байна. Ургамлын өндөр Бүрэн, Баян-Өнжүүл, Жаргалант, Баян, Угтаал, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар 10-17 м/с, бусад сумын нутгаар 3-9 см өндөртэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Хадлан тэжээл бэлтгэх, мал оторлох ажил үргэлжлэн явагдаж, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, үр тариа болон хүнсний ногоог шууд болон ангилан хадах ажил үргэлжилж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалнгийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ