Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 03 дугаар сарын 01-р арав хоног/
2018.03.11 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар -7.2...-15.1 градус хүйтэн ба Цээл, Мөнгөнморьт сумын нутгаар ОЖД-аас -1.3...-2.2 градусаар хүйтэн, Заамар, Лүн, Угтаал, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Зуунмод, Баян сумдын нутгаар ОЖД-ын орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас -1.1...4.4 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Бүрэн, Баян-Өнжүүл, Лүн, Эрдэнэсант, Алтанбулаг, Өндөрширээт, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар 6-9 градус дулаан, бусад сумдын нутгаар 3-5 градус дулаан.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар -32.0 градус, бусад сумын нутгаар -20.0...-29.0 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Жаргалант, Лүн, Баян сумдын нутгаар 11-21 градус дулаан, Баянчандмань, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Эрдэнэсант, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 4-8 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Жаргалант, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар -30.0...-33.0 градус хүйтэн, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Батсүмбэр, Цээл сумын нутгаар -22...-29 градус хүйтэн.
Хур тунадас: Дэлгэрхаан, Өндөрширээт, Аргалант, Баян, Баянжаргалан сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0-1.7 мм цас орсон. Цээл, Угтаал, Борнуур, Баянцагаан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Баянчандмань сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, Эрдэнэсант, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 16-21 м/с, Заамар, Өндөрширээт, Аргалант, Цээл сумдын нутгаар 5-9 м/с, бусад сумдын нутгаар 10-13 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Эрдэнэ, Борнуур суманд 4-5 өдөр, бусад сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр: Цасны дундаж зузаан: Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Аргалант сумдын нутгаар 6-8 см, Угтаал, Баянчандмань сумдын нутгаар 11-13 см, Заамар, Эрдэнэсант, Цээл, Зуунмод, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдын нутгаар 0-5 см цастай, бусад сумдын нутгаар цасан хайлж арилсан байна.
Цасны балл, дундаж нягт: Баянчандмань, Мөнгөнморьт, Угтаал, Аргалант, Цээл сумын нутгаар 10 балл, Жаргалант, Зуунмод, Эрдэнэсант, Батсүмбэр, Заамар, Эрдэнэ, Цээл суманд зарим газартаа мөстсөн 5-9 балл, бусад сумдын нутгаар зарим газартаа мөстсөн 1-4 баллын цасан бүрхүүлтэй. Батсүмбэр, Зуунмод сумдын нутгаар 0.31-0.39 гр/см3, Баянчандмань, Аргалант, Угтаал сумдын нутгаар 0.22-0.26 гр/см3, Жаргалант, Борнуур, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 0.14-0.19 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасгүй/
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар, бог мал төллөх, мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохирожмгүй нөлөөлсөн боловч дээрх ажлуудад хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн.
2018 оны 03 дугаар сарын 01-р 10 хоногийн цаг агаарын үзүүлэлтүүд
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ