Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 06 дугаар сарын 02-р арав хоног/
2018.06.22 Зуунмод
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт сумын нутгаар 14.2 градус, бусад сумдын нутгаар 16.3-21.4 градус дулаан байлаа. Баянчандмань, Баян-Өжүүл, Алтанбулаг, Мөнгөнморьт сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.1-5.2 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баянчандмань, Баянжаргалан сумдын нутгаар 28-30 градус, бусад сумдын нутгаар 31-33 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт, Эрдэнэ сумын нутгаар 1-3 градус дулаан, бусад сумдын бусдын нутгаар 5-9 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 55-58 градус дулаан, Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг сумдын нутгаар 60-65 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 6-9 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Мөнгөнморьт сумын нутгаар -1 градус хүйтэн, Эрдэнэ, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Баян, Зуунмод, Цээл, Эрдэнэ сумдын нутгаар 1-7 градус дулаан байлаа.
Хур тунадас: Эрдэнэ сумын нутгаар 15.1-20.0 мм, Эрдэнэсант, Угтаал, Алтанбулаг, Зуунмод, Баян сумдын нутгаар 10.1-15.0 мм, Борнуур, Батсүмбэр, Бүрэн, Баянцагаан, Баянцогт сумдын нутгаар 0.0-5.0 мм, бусад сумдын нутгаар 5.1-10.0 мм тунадас орсон ба 10 хоногт орсон тунадасны хэмжээг ОЖД-тай харьцуулахад Алтанбулаг, Баянжаргалан, Эрдэнэ, Сэргэлэн, Архуст сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Зуунмод, Баян, Угтаал, Эрдэнэсант, Заамар, Аргалант, Дэлгэрхаан, Сүмбэр сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Зуунмод, Баян сумдын нутгаар 15-20 м/с, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Заамар, Аргалант, Баянцагаан, Цээл, Борнуур сумдын нутгаар 6-9 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 1-7 өдөр байлаа.
Таримал ургамлын үе шат: Угтаал сумдын нутгаар 06 дугаар сарын 20-ны өдөр буудайн бутлалтын үе шат ажиглагдлаа. Угтаал, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Батсүмбэр сумдын нутгаар 06 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд төмсний цухуйлтын үе шат ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бод мал төллөх ажил үргэлжилж, зарим сумдын нутгаар хонь хяргах ажил эхлэж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо тариалах уринш боловсруулах ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн, ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ