Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 06 дугаар сарын 01-р арав хоног/
2018.06.13 Зуунмод
Агаарын дундаж температур: Мөнгөнморьт, Зуунмод сумын нутгаар 12.9-14.7 градус, бусад сумдын нутгаар 15.5-19.1 градус дулаан байлаа. Бүрэн, Баян-Өнжүүл сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.1-4.1 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Баян-Өнжүүл, Жаргаант, Лүн, Батсүмбэр, Өндөрширээт, Цээл, Борнуур, Угтаал, Алтанбулаг сумдын нутгаар 34-36 градус, бусад сумдын нутгаар 30-33 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Мөнгөнморьт сумын нутгаар -0.2 градус хүйтэн, бусад сумдын бусдын нутгаар 1-7 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Жаргалант, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар 50-59 градус дулаан, Бүрэн, Зуунмод, Лүн, Угтаал, Алтанбулаг сумдын нутгаар 60-65 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 4-8 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Батсүмбэр, Мөнгөнморьт сумдын нутгаар -0.2..-2.0 градус хүйтэн, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Баян, Зуунмод, Цээл, Эрдэнэ сумдын нутгаар 0-4 градус дулаан байлаа.
Хур тунадас: Баянчандмань, Жаргалант, Цээл сумдын нутгаар 10.1-15.0 мм, Сүмбэр, Борнуур, Угтаал, Аргалант сумдын нутгаар 5.1-10.0 мм, бусад сумдын нутгаар 0.0-5.0 мм тунадас орсон ба Бүрэн, Сэргэлэн, Баян сумдын нутгаар бороо ороогүй байна. 10 хоногт орсон тунадасны хэмжээг ОЖД-тай харьцуулахад Баянчандмань, Цээл, Борнуур сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Жаргалант, Архуст, Баянхангай, Баяндэлгэр сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, Баян сумдын нутгаар 20-27 м/с, Заамар сумын нутгаар 9 м/с, бусад сумдын нутгаар 10-18 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Зуунмод, Жаргалант, Бүрэн суманд 8-10 өдөр, бусад сумдын нутгаар 1-6 өдөр байлаа.
Зуншлагын байдал: Нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн зуншлагатай, 50 орчим хувьд зуншлага дунд буюу муу ба Эрдэнэсант, Алтанбулаг, Сэргэлэн, Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумдын нутгаар зуншлага дунд, Дэлгэрхаан, Бүрэн, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баян, Баянжаргалан сумдын нутгаар зуншлага муу байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр: Борнуур сумын нутгаар нангиад цагаан суль хиагийн түрүүлэлтийн үе шат ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр Угтаал сумын нутгаар 12 см, Сүмбэр, Жаргалант, Цээл, Заамар, Баянцогт, Лүн, Баянхангай, Аргалант, Борнуур сумдын нутгаар 6-9 см, бусад сумдын нутгаар 0-5 см байна.
Таримал ургамлын үе шат: Эрдэнэсант, Цээл, Угтаал сумдын нутгаар 06 дугаар сарын 10-ны өдөр буудайн 3 дахь навчлалтын үе шат ажиглагдлаа. Төмс цухуйлтгүй байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ