Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 07 дугаар сарын 03-р арав хоног/
2018.08.02 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 16.2-22.4 градус дулаан байлаа. Бүрэн, Өндөрширээт сумдын нутгаар ОЖД-аас 1.4-3.2 градусаар дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим байв.
Агаарын хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Баянжаргалан, Батсүмбэр, Эрдэнэ, Аргалант, Заамар сумдын нутгаар 26-30 градус, бусад сумдын нутгаар 31-34 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баянцагаан сумын нутгаар 12 градус, бусад сумдын нутгаар 8-10 градус дулаан байв.
Хөрсний хамгийн их температур: Жаргалант, Алтанбулаг, Бүрэн, Лүн, Баян сумдын нутгаар 55-61 градус дулаан, Баянчандмань, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын нутгаар 40-49 градус дулаан байлаа. Хөрсөнд 40 градус ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 3-8 өдөр байв.
Хөрсний хамгийн бага температур: Бүрэн, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баянчандмань, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Баян, Зуунмод, Цээл сумдын нутгаар 5-10 градус дулаан байлаа.
Хур тунадас: Баян, Баянжаргалан, Батсүмбэр сумдын нутгаар 50.1-55.7 мм, Баянчандмань, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар 40.1-50.0 мм, Аргалант, Баяндэлгэр сумдын нутгаар 30.1-35.0 мм, Баян-Өнжүүл, Зуунмод, Алтанбулаг, Борнуур сумдын нутгаар 25.1-30.0 мм, Мөнгөнморьт, Угтаал, Баянцогт, Сэргэлэн, Архуст сумдын нутгаар 20.1-25.0 мм, Лүн, Баянцагаан, Баянхангай сумдын нутгаар 15.1-20.0 мм,Заамар, Сүмбэр сумдын нутгаар 10.1-15.0 мм, бусад сумдын нутгаар 5.0-10.0 мм тунадас орсон ба 10 хоногт орсон тунадасны хэмжээг ОЖД-тай харьцуулахад Эрдэнэсант, Өндөрширээт, Заамар, Цээл, Жаргалант, Сүмбэр сумдын нутгаар ОЖД-аас бага, Угтаал, Баянхангай, Лүн, Бүрэн, Зуунмод, Сэргэлэн, Баянцагаан, Мөнгөнморьт сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орлоо.
Салхины их хурд: Бүрэн, Жаргалант, Зуунмод, Лүн, Аргалант сумдын нутгаар 16-20 м/с, Баянжаргалан, Заамар, Баянцагаан, Дэлгэрхаан, Батсүмбэр, Өндөрширээт сумдын нутгаар 7-10 м/с, бусад сумдын нутгаар 11-15 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 1-5 өдөр байлаа.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ