Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН


Агаарын дундаж температур: Нийт Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар -17.4...-19.6 градус, бусад сумдын нутгаар -20.5...-26.2 градус хүйтэн байлаа. Жаргалант, Цээл, Угтаал, Баянчандмань, Заамар, Эрдэнэсант, Бүрэн сумын нутгаар ОЖД-аас 1.6-3.1 градусаар хүйтэн, Батсүмбэр, Нөхөрлөл, Өндөрширээт, Баянцагаан сумдын нутгаар ОЖД-аас 1.1-1.3 градусаар дулаан бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим байв.
Агаарын хамгийн их температур: Лүн, Угтаал сумдын нутгаар -10...-12 градус, Дэлгэрхаан сумдын нутгаар 2 градус дулаан, бусад сумдын нутгаар -4...-9 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баянцагаан сумын нутгаар -29 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -30...-37 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Жаргалант, Баян, Мөнгөнморьт сумдын нутгаар 2-4 градус дулаан, Баянчандмань, Баян-Өнжүүл, Лүн, Эрдэнэсант, Алтанбулаг, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -1...-6 градус хүйтэн, Зуунмод, Угтаал сумдын нутгаар -11...-13 градус хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Бүрэн сумын нутгаар -41 градус хүйтэн, Жаргалант, Эрдэнэсант, Баянчандмань, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Зуунмод, Лүн, Баян, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -34...-39 градус хүйтэн.
Хур тунадас: Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр: Жаргалант, Борнуур, Цээл, Угтаал, Заамар, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баян сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0-0.3 мм цас орсон. Баянчандмань, Нөхөрлөл, Алтанбулаг, Зуунмод, Баянцагаан, Баянжаргалан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Батсүмбэр, Баян-Өнжүүл сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар тунадас ороогүй байна.
Салхины их хурд: Баян, Батсүмбэр, Өндөрширээт, Дэлгэрхаан, Цээл, Борнуур сумдын нутгаар 10-16 м/с, бусад сумдын нутгаар 6-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо 1-4 өдөр байв.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Бүрэн, Лүн, Баян, Мөнгөнморьт, Өндөрширээт, Эрдэнэ, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар цасгүй, бусад сумдын нутгаар 0-8 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Лүн, Баянжаргалан, Батсүмбэр сумын нутгаар 4 балл, Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Зуунмод, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Заамар, Аргалант, Цээл, Борнуур сумдын нутгаар жигд битүү 10 баллын цасан бүрхүүлтэй.
Угтаал, Цээл сумдын нутгаар 0.13-0.20 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
Цасны бүрхэц (хиймэл дагуулын мэдээ), зузаан, нягт (газрын ажиглалтын мэдээ)
(2019 оны 01 дүгээр сарын 10-ний байдлаар)
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.
Тойм бичсэн ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ