Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2019 оны 04 дүгээр сарын 02-р арав хоног/
2019.04.22 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нугаар 2.1-8.6 градус дулаан байлаа. Олон жилийн дунджаар агаарын дундаж температур 0.0-4.3 градус дулаан байдаг. Нийт нутгаар ОЖД-аас 1.7-4.3 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын нутгаар 17-19 градус, бусад сумдын нутгаар 20-24 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баянчандмань, Жаргалант, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Баянжаргалан, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 10-14 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 5-9 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Баян-Өнжүүл, Зуунмод, Угтаал, Эрдэнэ сумдын нутгаар 33-39 градус дулаан, Баянчандмань, Бүрэн, Жаргалант, Лүн, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Эрдэнэсант, Цээл сумдын нутгаар 40-47 градус дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Баян, Мөнгнөморьт сумдын нутгаар 16-21 градус хүйтэн, Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Жаргалант, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Эрдэнэ сумдын нутгаар 10-14 градус хүйтэн.
Хур тунадас: Олон жилийн дунджаар Заамар, Аргалантад 0.8-0.9 мм, бусад сумдын нутгаар 1.1-2.9 мм тунадас ордог бол Баянчандмань, Жаргалант, Мөнгөнморьт, Угтаал, Батсүмбэр, Эрдэнэ, Борнуур сумдын нутгаар 0.0-0.7 мм цас орсон ба бусад сумдын нутгаар цас ороогүй.
Салхины их хурд: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Лүн, Баянжаргалан, Эрдэнэ сумдын нутгаар 20-24 м/с, бусад сумдын нутгаар 14-18 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Зуунмод, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ сумын нутгаар 8-10, бусад сумдын нутгаар 2-7 өдөр байв.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ