Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Эрдэнэсант, Заамар, Баянцагаан, Дэлгэрхаан, Цээл, Борнуур сумдын нутгаар 10.8-14.8 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 15.1-21.0 градус хүйтэн байлаа. Мөнгөнморьт сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.5-5.7 градус дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Бүрэн, Эрдэнэсант, Дэлгэрхаан сумдын нутгаар 1-2 градус дулаан, бусад сумдын нутгаар 0.5-6.0 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр сумдын нутгаар 30-32 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 24-29 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Баянчандмань, Зуунмод, Угтаал, Алтанбулаг, Цээл, Лүн сумдын нутгаар 0.6-5.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1-7 граудс дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Зуунмод сумдын нутгаар сумдын нутгаар 28-29 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 30-35 градус дулаан байлаа.
Хур тунадас: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Заамар, Цээл, Борнуур сумдын нутгаар 0.0-0.4 мм цас орсон ба бусад сумдын нутгаар цас ороогүй. Цас орсон сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Лүн, Баян, Угтаал, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар 11-17 м/с, бусад сумдын нутгаар 5-10 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо ихэнх сумдын нутгаар 1-7 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Өндөрширээт, Эрдэнэ, Аргалант, Цээл, Борнуур сумдын нутгаар 1-6 см, бусад сумдын нутгаар цасны зузаан хэмжих нөхцөл бүрдээгүй.
Цасны балл, дундаж нягт: Баянчандмань, Жаргалант, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэ, Цээл, Борнуур сумдын нутгаар 10 балл, бусад сумдын нутгаар 1-4 баллын цасан бүрхүүлтэй байна. Жаргалант, Зуунмод, Борнуур сумдын нутгаар 0.20-0.26 гр/см3, Баянчандмань, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар 0.09-0.17 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хээлтүүлэх хужир шүү нэмэгдэл тэжээл өгөх ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ