Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Жаргалант, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт сумдын нутгаар 20.1-23.1 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 10.9-19.9 градус хүйтэн байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас 1.2-7.0 градус дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Лүн, Угтаал, Батсүмбэр сумдын нутгаар 10-12 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1-9 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Бүрэн, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар 30-32 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 24-29 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Жаргалант, Лүн, Баян, Мөнгөнморьт сумдын нутгаар 1-3 градус дулаан, бусад сумдын нутгаар 2-12 граудс хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Баянчандмань, Зуунмод сумдын нутгаар 29 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 30-34 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Бүрэн, Жаргалант, Заамар, Өндөрширээт, Эрдэнэ, Дэлгэрхаан, Цээл, Борнуур сумдын нутгаар цас ороогүй. Бусад сумдын нутгаар 0.0-0.3 мм цас орсон ба Баян сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна.
Салхины их хурд: Бүрэн, Зуунмод, Баян, Мөнгөнморьт, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 10-13 м/с, бусад сумдын нутгаар 2-9 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо зарим сумдын нутгаар 1-2 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Баянчандмань, Жаргалант, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэ, Цээл, Борнуур сумдын нутгаар 6 см, бусад сумдын нутгаар 1-5 см, Дэлгэрхаан сумын нутгаар цасны зузаан хэмжих нөхцөл бүрдээгүй.
Цасны балл, дундаж нягт: Ихэнх сумдын нутгаар 8-10 баллын цасан бүрхүүлтэй байна. Дэлгэрхаан сумын нутгаар цасгүй байна. Жаргалант, Зуунмод, Борнуур сумдын нутгаар 0.21-0.23 гр/см3, Баянчандмань, Алтанбулаг, Угтаал, Эрдэнэ, Цээл, Мөнгөнморьт сумдын нутгаар 0.09-0.17 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү нэмэгдэл тэжээл өгөх ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ