Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 02 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар 9.3-15.2 градус хүйтэн байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас 2.0-6.4 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Бүрэн, Баян, Эрдэнэсант, Баянжаргалан, Баянцагаан сумдын нутгаар 0.4-4.0 градус дулаан, бусад сумдын нутгаар 1-4 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Бүрэн, Баян-Өнжүүл, Лүн, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг сумдын нутгаар 26-29 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 17-25 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Бүрэн, Баян, Эрдэнэ сумдын нутгаар 13-19 градус дулаан, бусад сумдын нутгаар 1-7 граудс дулаан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Зуунмод, Лүн, Мөнгөнморьт, Алтанбулаг сумдын нутгаар 30-33 градус, бусад сумдын нутгаар 26-28 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Бүрэн, Заамар, Өндөрширээт, Дэлгэрхаан сумдын нутгаар 5.3-6.7 мм, бусад сумдын нутгаар 0.4-4.2 мм цас орсон ба нийт сумын нутгаар ОЖД-аас ахиу цас орсон байна.
Салхины их хурд: Жаргалант, Лүн, Мөнгөнморьт, Угтаал, Эрдэнэсант, Заамар, Аргалант, Баянцагаан, Борнуур сумдын нутгаар 7-9 м/с, бусад сумдын нутгаар 10-13 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баян, Дэлгэрхаан сумдын нутгаар 2-3, бусад сумдын нутгаар 1 өдөр байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны дундаж зузаан: Баян-Өнжүүл сумын нутгаар цасны зузаан 11 см, Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Борнуур сумдын нутгаар 6-9 см, бусад сумдын нутгаар 1-5 см цастай байна.
Цасны балл, дундаж нягт: Эрдэнэсант, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 6-9 балл, бусад сумдын нутгаар 10 баллын цасан бүрхүүлтэй. Баян-Өнжүүл, Лүн, Угтаал сумдын нутгаар 0.21-0.26 гр/см3, бусад сумдын нутгаар 0.15-0.20 гр/см3 нягттай байна. Баян, Эрдэнэсант, Баянжаргалан, Батсүмбэр, Заамар, Аргалант, Баянцагаан, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй. /Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү нэмэгдэл тэжээл өгөх ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлсөн хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна. Зуунмод суманд 36 тооны мал хээл хаясан.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ