Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 5 дугаар сарын 1-р 10 хоногийн цаг агаарын тойм


ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2020 оны 05 дугаар сарын 01-р арав хоног/
2020.05.12 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт сумдын нутгаар +8.7...+14.1 градус байлаа. Нийт сумдын нутгаар ОЖД-аас +2.5...+5.1 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Нийт сумдын нутгаар +23.0...+30.0 градус байлаа. 30 ба түүнээс дээш давж халсан хоногийн тоо Лүн суманд 1 байв.
Агаарын хамгийн бага температур: Лүн, Өндөрширээт сумдын нутгаар 0 градус дулаан, бусад сумдын нутгаар -2.0...-7.0 градус байв.
Хөрсний хамгийн их температур: Эрдэнэ, Мөнгөнморьт сумын нутгаар +48.0, бусад нутгаар +50.0...+58.0 градус байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Нийт сумын нутгаар -3.0...-10.0 градус байв.
Хур тунадас: Баян-Өнжүүл, Бүрэн, Баян, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар тунадас ороогүй, бусад сумдын нутгаар 0-11.9 мм тунадас орсон байна.
Салхины их хурд: Зуунмод, Бүрэн, Лүн, Угтаал сумын нутгаар 20-24 м/с, бусад сумдын нутгаар 10-19 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Бүрэн, Зуунмод, Эрдэнэ, Баян сумдын нутгаар 9-10, бусад сумдын нутгаар 3-8 өдөр байв.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Угтаал, Борнуур, Цээл, Заамар, Зуунмод сумдын нутгаар бэлчээрийн ургамал ургамал оройтож цухуйсан, ургалт удааширч гандах төлөвтэй болсон Жаргалант, Заамар, Лүн, Баянчандмань, Батсүмбэр, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянцагаан, Бүрэн, Мөнгөнморьт, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар ургамал цухуйсан боловч ургамлын ургалт муу, зогсонги байдалд орсон, мал бэлчээх боломжгүй, бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйлтгүй, мал ногоонд цадах боломжгүй байна.
Мөнгөнморьт, Зуумод, Цээл, Батсүмбэр, Заамар суманд нангиад цагаан сул хиаг, саман ерхөг, агийн цухуйлтын үе шат тус тус ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шатгүй ажиглагдаагүй байна. Угтаал, Жаргалант, Цээл, Заамар, Лүн, Баянчандмань, Батсүмбэр, Алтанбулаг, Зуунмод, Баян-Өнжүүл, Баянцагаан бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-5 см байна. Бусад сумдад ургамлын өндөр хэмжих боломжгүй байна.
Хөрсний чийгийн мэдээ: Угтаал суманд буудай тариалсан талбайд 0-20 см, 0-50 см-ийн гүнүүдэд хангалтгүй, Эрдэнэсант суманд 0-20 см-ийн гүнд хангалтгүй, 0-50 см-ийн гүнд дунд зэрэг. Төмс тариалсан талбайд 0-20 см, 0-50 см гүнд Баянчандмань суманд хангалттай, Жаргалант сумын нутгаар чийгшил дунд зэрэг. Угтаал суманд хангалтгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар бог, бод мал төллөх, мал оторлох, хужир шүү өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжтой нөлөөлж ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг байна.