Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын дундаж температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг, Батсүмбэр, Өндөрширээт сумдын нутгаар 21.7-25.8 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 13.0-20.2 градус хүйтэн байлаа. Баян-Өнжүүл, Зуунмод, Лүн, Баян, Мөнгөнморьт, Угтаал, Алтанбулаг сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас 1.3-4.9 градусаар дулаан байв.
Агаарын хамгийн их температур: Эрдэнэсант, Дэлгэрхаан сумдын нутгаар 2-4 градус дулаан, Баянчандмань, Баян-Өнжүүл, Бүрэн, Жаргалант, Зуунмод, Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэ, Цээл, Борнуур сумдын нутгаар 1-4 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 7-11 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур: Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэ сумдын нутгаар 36-40 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 29-35 градус хүйтэн байв.
Хөрсний хамгийн их температур: Эрдэнэ суманд 10 градус дулаан, Баянчандмань, Эрдэнэсант, Баянжаргалан, Борнуур сумдын нутгаар 0-4 градус дулаан, бусад сумдын нутгаар 1-10 градус хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Алтанбулаг сумын нутгаар 41 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 35-39 градус хүйтэн.
Хур тунадас: Баянчандмань, Аргалант сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0-0.7 мм цас орсон. /Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр/ Баян-Өнжүүл, Лүн, Угтаал сумын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага цас орсон байна.
Салхины их хурд: Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Зуунмод, Лүн, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Өндөрширээт, Аргалант сумдын нутгаар 6-9 м/с, бусад сумдын нутгаар 10-16 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Баянжаргалан, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Цээл сумдын нутгаар 4-6, бусад сумдын нутгаар 1-2 өдөр байв.
Цасны дундаж зузаан: Баян, Мөнгөнморьт, Батсүмбэр, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар 2-4 см, бусад сумдын нутгаар 5-9 см зузаан цастай байна. /Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр/
Цасны дундаж нягт: Баян-Өнжүүл, Жаргалант, Лүн, Угтаал, Дэлэгрхаан, Цээл, Борнуур сумдын нутгаар 0.10-0.15 гр/см3, бусад сумдын нутгаар 0.16-0.23 гр/см3 нягттай байна. Мөнгөнморьт, Баян, Баянцагаан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй.
Цасны балл: Баянчандмань, Бүрэн, Зуунмод, Баян, Угтаал, Алтанбулаг, Өндөрширээт сумдын нутгаар хунгарласан, бусад сумдын нутгаар жигд битүү 10 балл баллын цасан бүрхүүлтэй байна.
ЦАСНЫ БҮРХЭЦИЙН ЗУРАГ
(2021 оны 01 дүгээр сарын 20-ний байдлаар)
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, малд хужир шүү бэлтгэх, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжгүй нөлөөлсөн ч ажил саатаагүй ба ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан
ерөнхий технологич М.Оюун-Эрдэнэ