Цаг уурын мэдээ > Ус судлал

2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гол мөрний мөсний зузааны мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-11-30 14:21:55

2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн  гол мөрний мөсний зузааны мэдээ

Хэрлэн гол: Их Хэнтий нурууны өврөөс эхтэй Хэрлэн гол нь Мөнгөнморьт сумын Хонгон ус судлалын харуулд мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 120 см байгаа бол Мөнгөнморьт сумын Хэрлэн-Мөнгөнморьт ус судлалын харуул орчим мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 131 см байна. 

Туул гол: Хан Хэнтий нурууны Бага Хэнтий сарьдагийн өврөөс эхтэй Туул гол нь Алтанбулаг сумын орчим мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 37 см, Лүн сумын орчимд мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 84 см, Заамар сумын орчимд мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 40 см байна.

 Сөгнөгөр гол: Батсүмбэр сумын Сөгнөгөр гол ёроолдож хөлдсөн мөсний зузаан 68 см, битүү мөсөн бүрхүүлтэй байна. 

Томоохон голуудад халиа гүйж, мөсөн дээгүүр ус урсаж байгаа бөгөөд цаашдаа усан зах үүсч мөс задрах тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

Мэдээлэл бэлтгэсэн:  Усны инженер Б.Мөнхдолгор

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
гол мөрний мөсний зузааны мэдээ 2020-04-22 1970-01-01 105
Гол мөрний мөсний зузаан 2020-04-11 1970-01-01 104
Гол мөрний мөсний зузааны мэдээ 2020-04-01 1970-01-01 117
2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн голын мөсний зузааны мэдээ 2020-03-11 1970-01-01 133
Усны ажиглалтын мэдээ 8-р сарын 01-ний өдрийн байдлаар 2017-03-22 1970-01-01 774