Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-07-26 23:14:11

Агаарын температурын арав хоногийн дундаж Мөнгөнморьт, Баян, Зуунмод сумын нутгаар 17.2-19.9 градус дулаан, бусад сумдын нутгаар 20.3-24.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.9-3.7 градусаар дулаан байлаа.

Агаарын температур өдөртөө: Зуунмод, Мөнгөнморьт сумдын нутгаар 27-29 градус дулаан, бусад сумдын нутгаар 30-36 градус дулаан, шөнөдөө Баянчандмань, Баян, Мөнгөнморьт сумдын нутгаар 7-9 градус дулаан, бусад сумдын нутгаар 10-14 градус дулаан байв.

Хөрсний гадаргын температур өдөртөө: Дэлгэрхаан сумын нутгаар 55 градус, бусад сумдын нутгаар 60-68 градус дулаан, шөнөдөө Баянчандмань, Жаргалант, Баян, Дэлгэрхаан сумдын нутгаар 8-9 градус дулаан, бусад сумдын нутгаар 10-13 градус дулаан байв.

Хур тунадас: Баянчандмань, Баян-Өнжүүл, Жаргалант, Алтанбулаг, Өндөрширээт, Баян, Борнуур сумдын нутгаар 4.4-14.1 мм бороо, бусад сумдын нутгаар 17.2-36.1 мм тунадас орсон. Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр/ Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал 40 гаруй хувьд дунджаас бага, 60 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс ахиу тунадас орсон.

Салхины хурд: Баян-Өнжүүл, Зуунмод, Лүн, Угтаал, Эрдэнэсант, Алтанбулаг, Өндөрширээт, Дэлгэрхаан сумдын нутгаар түр зуур 15-24 м/с буюу Аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Зуншлагын байдал 07 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгаар сайн байна.

2024 оны 07 дугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Эрдэнэсант, Угтаалд хангалтгүй байна. Төмсний талбайн хувьд буюу Баянчандманьд хангалттай, Жаргалант, Угтаалд хангалтгүй байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлд тариалан бүхий нутгаар усалгаа хийх, зэрлэг зулгаах ажил хийгдэж байгаа бол МАА-н үйлдвэрлэлд хонины ноос хяргах, сааль сүү бэлтгэх ажил хийгдэж байна.

Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудай ишний доод үе хөрсний гадарга дээр ил гарахаас цэцэглэлтийн үе шатанд байгаа бол төмс ихэнх нутагт баг цэцгийн үүслийн үе шатандаа байна. Улаанбуудайн өндөр сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 49-57 см байна.

Тойм бичсэн:    ХААЦУ-ын салбар хариуцсан

ерөнхий технологич                 М.Оюун-Эрдэнэ