> Цаг уурын шинжилгээний мэдээ
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ 01-Р САРЫН ЦАГ УУРЫН ТОЙМ


ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ 01-Р САРЫН ЦАГ УУРЫН ТОЙМ
2023.02.16 Зуунмод
Агаарын дундаж температур: Нийт нутгаар -15.0°С...-27.3°С байснаас Алтанбулаг суманд -27.3°С, Дэлгэрхаан суманд -15.0°С байлаа. (Зураг-1) Олон жилийн дундажтай харьцуулахад: Зуунмод, Угтаал, Баян-Өнжүүл, Баянчандмань, Лүн, Баянжаргалан, Эрдэнэ, Цээл сумдын нутгаар -0.5°С...0°С орчим, Баян, Мөнгөнморьт, Алтанбулаг, Аргалант сумдын нутгаар -1.5°С ...-3.5°С-ээр хүйтэн, Эрдэнэсант, Бүрэн, Жаргалант,Заамар, Батсүмбэр, Баянцагаан, Дэлгэрхаан, Өндөрширээт сумдаар 1.2°С...3.2°С-ээр дулаан байлаа. (Зураг-2)
(Зураг-1) (Зураг-2)
Хөрсний дундаж температур: Нийт нутгаар -20°С...-29°С байснаас Алтанбулаг суманд -29°С, Эрдэнэсант, Заамар суманд -20°С байлаа.
Агаарт 30°С-ээс хүйтэн өдрийн тоо: : 1-23 өдөр байсны 23 өдөр нь Алтанбулаг суманд, 4 өдөр нь Зуунмод, Дэлгэрхаан суманд, Хөрсөнд 40°С-ээс хүйтэн өдрийн тоо: 1 өдөр нь Зуунмод, Баянчандмань, Дэлгэрхаан суманд, 7 өдөр нь Баян суманд, 3 өдөр нь Эрдэнэ суманд, 2 өдөр нь Угтаал, Баян-Өнжүүл сумдад, 10 өдөр нь Алтанбулаг суманд, бусад сумдын нутгаар ажиглагдаагүй байна.
Агаарын температурын үнэмлэхүй их утга: ихэнх нутгаар -8.3°С...4.1°С хүрснээс Эрдэнэсант суманд 11-ны өдөр 4.1°С, хөрсний үнэмлэхүй их утга: -6°С...+2°С ажиглагдсанаас Эрдэнэсант, Баянчандмань сумдад 10-ны өдөр, Лүн суманд 18-ны өдөр, Баян суманд 29-ний өдөр, Заамар суманд 28-ны өдөр +2°С хүрсэн байна.
Агаарын үнэмлэхүй бага утга: нийт нутгаар -35.0°С...-45.3°С хүрснээс Алтанбулаг суманд 23-ны өдөр -45.3°С, хөрсөнд үнэмлэхүй бага утга: -37°С...-47°С ажиглагдсанаас Баян суманд 24-ны өдөр, Баянчандмань суманд 23-ний өдөр -47°С хүрч хүйтэрсэн.
Тунадасны хувьд: Нийт нутгаар 0.0-1.4 мм тунадас орсон, хамгийн их нь Жаргалант суманд 1.4 мм, хамгийн бага нь Бүрэн, Баянжаргалан, Батсүмбэр, Дэлгэрхаан суманд 0.0 мм орсон.
Баян-Өнжүүл, Лүн, Алтанбулаг, Баянцагаан сумдын нутгаар тунадас ороогүй. (Зураг-3)
Олон жилийн дундажтай харьцуулахад: Баян суманд дунджийн орчим, Бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас орсон. (Зураг-4)
(Зураг-3) (Зураг-4)
Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.7-3.8 м/с байснаас Жаргалант, Мөнгөнморьт суманд 0.7 м/с, Дэлгэрхаан суманд 3.8 м/с байв. Салхины их хурд: 6-19 м/с хүрснээс хамгийн их нь Зуунмод суманд 19-ний өдөр, Угтаал суманд 12-ны өдөр 19 м/с хүрсэн байна. 10 м/с-ээс их хурдтай өдрийн тоо: 1-9 өдөр байсны 9 өдөр нь Баянжаргалан суманд, Мөнгөнморьт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Жаргалант сумдад 1 өдөр ажиглагдсан. Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар ажиглагдаагүй.
15 м/с-ээс их хурдтай өдрийн тоо: Зуунмод суманд 3 өдөр, Угтаал, Алтанбулаг, Жаргалант сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан бол бусад сумдын нутгаар ажиглагдаагүй байна.
Цасан бүрхүүл: Нийт сумдын нутгаар 10 балл цастай, 1-19 см цастай, Баянчандмань суманд 19 см цастай, ихэнх нутгаар 0.16-0.33 гр/см3 нягттай, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан сумдын нутгаар нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй.
Тойм бичсэн: ЦУУА-ын инженер С.Ядамдулам