Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2023-03-26 02:39:45

ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ

2023.02.01                                                                                                                                  Зуунмод сум

       Температур                                                                                         

2022 оны жилийн агаарын дундаж температур -2.7°С…+2.4°С байснаас Мөнгөнморьт  суманд -2.7°С, Борнуур суманд 2.4°С байсан ба (Зураг-1) ОЖД-тай харьцуулахад Борнуур суманд 2.0°С–ээр дулаан, Баянжаргалан, Заамар сумдын нутгаар  -1.4°С...-2.2°С-ээр хүйтэн, бусад сумдын нутгаар -0.5°С ...0.5°С  орчим байлаа.(Зураг-2)

Зураг-1                                                                       Зураг-2  

            Агаарын үнэмлэхүй их температур 29.0°С...35.6°С байснаас 08 дугаар сарын 2-нд Өндөрширээт суманд 35.6°С хүрч халсан.

Агаарын үнэмлэхүй бага температур 11 дүгээр сарын 29-нд Алтанбулаг суманд -38.9°С хүрч хүйтэрсэн байна.

Агаарт 30 градусаас дулаан өдрийн тоо 2-25 өдөр байснаас 25 өдөр нь Лүн суманд, 2 өдөр нь Батсүмбэр суманд ажиглагдсан.

 

Агаарт 30 градусаас хүйтэн өдрийн тоо 1-38 байснаас 38 өдөр нь Алтанбулаг суманд, 1 өдөр нь Эрдэнэсант, Баянцагаан суманд ажиглагдсан.

 

Хөрсний үнэмлэхүй их температур +49°С...+66°С байснаас Цээл суманд 06 дугаар сарын 28-нд, Борнуур суманд 06 дугаар сарын 16-нд + 66°С хүрч халсан.

 

Хөрсний үнэмлэхүй бага температур нийт нутгаар -23°С ...-40°С хүрснээс Эрдэнэ суманд 11 дүгээр сарын 29-нд -40°С хүрч хүйтэрсэн.

 

Хөрсөнд 40 градусаас дулаан өдрийн тоо 45-110 өдөр байсны 110 өдөр нь Лүн суманд, 45 өдөр нь Зуунмод суманд ажиглагдсан.

 

Хөрсөнд 40 градусаас хүйтэн өдрийн тоо 1-3 өдөр, 3 өдөр нь Эрдэнэ суманд, 1 өдөр нь Алтанбулаг суманд ажиглагдав.

 

Хур тунадас

2022 онд 141.8-390.5 мм тунадас орсноос Мөнгөнморьт суманд 390.5 мм, Заамар суманд 141.8 мм тунадас орсон. (Зураг-3) ОЖД-тай харьцуулахад  Жаргалант, Борнуур, Заамар, Батсүмбэр, Цээл сумдын нутгаар дунджаас бага, Зуунмод, Эрдэнэсант, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Угтаал,  Аргалант, Өндөрширээт сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон. ( Зураг-4)

Зураг.3                                                                               Зураг.4 

      Салхи

Жилийн салхины дундаж хурд 0.8-3.8 м/с байснаас хамгийн их нь Зуунмод суманд 3.8 м/с,  хамгийн бага нь Батсүмбэр суманд 0.8 м/с байлаа.                   

Салхины хамгийн их хурд 12-40 м/с хүрснээс Баянчандмань суманд 04 дугаар сарын 22-ны өдөр 40 м/с хүрч салхилсан байна.

15 м/с-ээс их хурдтай салхитай өдрийн тоо 2-65 өдөр байснаас Зуунмод суманд 65 өдөр, Заамар суманд 2 өдөр байлаа.

    

  Шуурга

Явган шороон шуургатай өдрийн тоо 1-33 байснаас 33 өдөр нь Баян суманд, шороон шуургатай өдрийн тоо 1-13 байснаас 13 өдөр нь Баян-Өнжүүл суманд ажиглагдлаа.

Явган цасан шуургатай өдрийн тоо 1-30 байсны 30 өдөр нь Зуунмод суманд, намын цасан шуургатай өдрийн тоо 1-6 байсны 6 өдөр нь Зуунмод суманд, орон шуургатай өдрийн тоо 1-20 байсны 20 өдөр нь Зуунмод суманд ажиглагдлаа.

 

 

 

 

                                                                       Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер: ............Л.Энхцэцэг

                                                   С.Ядамдулам