Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ
АГААРЫН ТЕМПЕРАТУР
2022 оны намрын улирлын (09, 10, 11-р сар) агаарын дундаж температур: нийт нутгаар -3.8°С... +1.7°С байснаас Мөнгөнморьт суманд -3.8°С, Эрдэнэсант суманд +1.7°С байв. (Зураг-1)
Олон жилийн дундажтай харьцуулахад Борнуур суманд 1.1°С дулаан, бусад сумдын нутгаар -1.0°С...+1.0°С градус орчим байв. (Зураг-2)
Зураг.1 Зураг.2
Агаарын хамгийн их температур: +16.4°С...+33.9°С байснаас Өндөрширээт суманд 09 дугаар сарын 12-нд +33.9°С хүрсэн.
Агаарын хамгийн бага температур: -29.2°С...-38.9°С байснаас Алтанбулаг суманд 11 дүгээр сарын 29-ны өдөр -38.9°С хүрсэн.
Агаарт 30°С буюу түүнээс дээш дулаан, хүйтэн өдрийн тоо: 9-р сард 1-4 өдөр дулаан байсны 4 өдөр нь Баян-Өнжүүл, Лүн, Жаргалант, Бүрэн, Борнуур, Цээл, Өндөрширээт суманд, Алтанбулаг, Баянчандмань, Баянцагаан суманд 1 өдөр ажиглагдсан бол 11-р сард 1-5 өдөр хүйтэрсэн ба 5 өдөр нь Мөнгөнморьт суманд ажиглагдсан байна. Харин 10-р сард ажиглагдаагүй.
ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР: Намрын улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар -2°С... +7°С байснаас Аргалант суманд +7°С, Эрдэнэ суманд -2°С байлаа.
Хөрсний хамгийн их температур: +42°С...+60°С хүрсэн ба Борнуур суманд 09 дүгээр сарын 02-нд +60°С хүрсэн.
Хөрсний хамгийн бага температур: -16°С...-40°С байснаас Эрдэнэ суманд 11 дугаар сарын 29-ны өдөр -40°С хүрсэн байна.
Хөрсөнд 40°С буюу түүнээс дээш дулаан өдрийн тоо: 9-р сард 1-18 өдөр байсны 18 өдөр нь Лүн суманд, 1 өдөр нь Аргалант суманд ажиглагдсан. 10-р сард ажиглагдаагүй. 11-р сард Эрдэнэ суманд 1 өдөр ажиглагдсан.
ХУР ТУНАДАС 2022 оны намрын улиралд 8.1-59.8 мм тунадас орсон. Хамгийн их нь Мөнгөнморьт суманд 59.8 мм, хамгийн бага нь Аргалант суманд 8.1 мм орсон. (Зураг-3)
Олон жилийн дундажтай харьцуулахад: Зуунмод, Баян, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баянчандмань сумдын нутгаар ОЖД-ын орчим, Мөнгөнморьт, Эрдэнэ, Дэлгэрхаан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна. (Зураг-4)
Зураг.3 Зураг.4
Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.9-3.9 м/с байснаас Угтаал суманд 3.9 м/с байв.
Салхины их хурд: 10-22 м/с хүрснээс Зуунмод, Лүн суманд 22 м/с хүрсэн байна.
10м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: нийт нутгаар 2-35 өдөр байсны 35 өдөр нь Зуунмод суманд, 2 өдөр нь Батсүмбэр суманд ажиглагдсан.
15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо: 1-14 өдөр байсны 14 өдөр ньУгтаал суманд ажиглагдсан.
Жич: 09 дүгээр сард Дэлгэрхаан цаг уурын харуул, 10 дугаар сард Өндөрширээт уурын харуул ээлжийн амралттай байсан.
Тойм бичсэн:
ЦУУА-ын инженер ........С.Ядамдулам
2022.12.27