Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ
2021.03.02 Зуунмод
Температур
2020 оны жилийн агаарын дундаж температур -2.00…+2.50 байсан нь /Зураг-1/ ОЖД-тай харьцуулахад бүх сумдын нутгаар дунджаас 0.50-2.10-аар дулаан байв. /Зураг-2/
Зураг-1 Зураг-2
Агаарын үнэмлэхүй их температур 7 дугаар сарын 22-нд нийт нутгаар 30.30...36.90 хүрч халсан ба Лүн, Өндөрширээт сумдын нутгаар 36.60...36.90 байлаа.
Агаарт 30 градусаас дулаан өдрийн тоо 1-19 өдөр байснаас 19 өдөр нь Лүн, Өндөрширээт суманд, 1 өдөр нь Мөнгөнморьт, Эрдэнэ суманд ажиглагдсан.
Агаарын үнэмлэхүй бага температур 12 дугаар сарын 28, 29-нд нийт нутгаар -42.00....-32.60 хүрснээс Алтанбулаг, Бүрэн, Лүн, Өндөрширээт сумдын нутгаар -42.00...-40.40 хүрч хүйтэрсэн байна.
Агаарт 30 градусаас хүйтэн өдрийн тоо 3-57 байснаас 57 өдөр нь Алтанбулаг суманд, 3 өдөр нь Зуунмод, Эрдэнэсант, Баянчандмань, Баянцагаан суманд ажиглагдсан.
Хөрсний үнэмлэхүй их температур 580...660 хүрч халсан ба Эрдэнэсант суманд 660, Баянөнжүүл, Баянчандмань сумдын нутгаар 640 хүрч халсан.
Хөрсөнд 40 градусаас дулаан өдрийн тоо 70-134 өдөр байсны 134 өдөр нь Лүн суманд, 70 өдөр нь Эрдэнэд суманд ажиглагдсан.
Хөрсний үнэмлэхүй бага температур 12 дугаар сарын 29-нд нийт нутгаар -430...-340 хүрснээс Лүн, Бүрэн, Баян, Угтаалд -43...-420 хүрч хүйтэрлээ.
Хур тунадас
2020 онд 113.3-415.6 мм тунадас орсноос Батсүмбэр суманд 415.6 мм, Дэлгэрхаан суманд 113.3 мм тунадас орсон. /Зураг-3/ ОЖД-тай харьцуулахад Дэлгэрхаан, Аргалант сумдын нутгаар дунджаас бага, Эрдэнэсант, Угтаал, Баянөнжүүл, Бүрэн, Лүн, Жаргалант, Заамар, Өндөрширээт сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас оржээ. / Зураг-4/ Энэ оны 01 дүгээр сард Бүрэн, Өндөрширээт сумдад тунадас ороогүй байна.
Зураг.3 Зураг.4
Салхи
Жилийн салхины дундаж хурд: 1.7-3.8 м/с байснаас хамгийн их нь Бүрэн 3.8 м/с, Зуунмод 3.7 м/с, хамгийн бага нь Батсүмбэр суманд 1.7 м/с байлаа.
Салхины хамгийн их хурд 12-30 м/с хүрснээс Лүн суманд 30 м/с, Бүрэн, Баянөнжүүл, Угтаал, Жаргалант, Борнуур сумдад 28 м/с хүрч салхилсан байна.
15 м/с-ээс их хурдтай салхитай өдрийн тоо 6-66 өдөр байснаас Зуунмодод 66 өдөр, хамгийн цөөн нь Баянчандманьд 6 өдөр, Мөнгөнморьтод 7 өдөр, Жаргалантад 8 өдөр байлаа.
Шуурга:
Явган шороон шуургатай өдрийн тоо 3-57 байснаас 57 өдөр нь Бүрэн суманд, шороон шуургатай өдрийн тоо 1-29 байснаас 29 өдөр нь Эрдэнэсант, Бүрэнд 26 өдөр, Баянөнжүүл суманд 23 өдөр ажиглагдлаа.
Явган цасан шуургатай өдрийн тоо 1-22 байсны 22 өдөр нь Зуунмод суманд, намын цасан шуургатай өдрийн тоо 1-9 байсны 9 өдөр нь Эрдэнэ суманд, орон шуургатай өдрийн тоо 1-25 байсны 25 өдөр нь Зуунмод суманд ажиглагдлаа.
Тойм бичсэн:ЦУУА-ын салбар хариуцсан ерөнхий технологич: ............А.Даваасүрэн
ЦУУА-ын салбар хариуцсан технологич: ............ Л.Энхцэцэг