Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРАЛ /12, 01, 02-Р САР/-ЫН ЦАГ УУРЫН ТОЙМ
АГААРЫН ТЕМПЕРАТУР
2021-2022 оны өвлийн улирлын (12, 01, 02-р сар) агаарын дундаж температур: нийт нутгаар -22.4°С...-14.2°С байснаас Алтанбулаг суманд -22.4°С, Дэлгэрхаан суманд -14.2°С байв. (Зураг-1) Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэсант, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Аргалант, Өндөрширээт сумдын нутгаар -0.8°С...0.8°С градус орчим, бусад сумдын нутгаар 1.2...7.0°С-ээр дулаан байлаа. (Зураг-2)
Зураг.1 Зураг.2
Агаарын хамгийн их температур: -1.9°С...7.3°С байснаас 12 дугаар сарын 07-нд Дэлгэрхаан суманд 7.3°С хүрсэн байна.
Агаарын хамгийн бага температур: -39.3°С...-28.9°С байснаас 12 дугаар сарын 25-нд Алтанбулаг суманд -39.3°С хүрч хүйтэрсэн байна.
Агаарт 30 градус буюу түүнээс хүйтэрсэн өдрийн тоо: 1-48 өдөр байсны 48 өдөр нь Алтанбулаг суманд ажиглагдсан.
ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР
Өвлийн улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар -23°С...-15°С байнаас Алтанбулаг сумын нутгаар -23°С, Заамар суманд -15°С байлаа. Хөрсний хамгийн их температур: 2°С...19°С хүрснээс 02 дугаар сарын 23-нд Эрдэнэ суманд 19°С ажиглагдсан. Хөрсөнд 40 градус буюу түүнээс хүйтэн өдрийн тоо: 12 дугаар сард 1-2 өдөр, Зуунмод суманд 1 өдөр, Алтанбулаг суманд 2 өдөр ажиглагдлаа. 01, 02 дугаар саруудад ажиглагдаагүй.
ХУР ТУНАДАС
2021-2022 оны өвлийн улиралд 0.2-4.1 мм тунадас орсноос Аргалант суманд 0.2 мм, Баян-Өнжүүл суманд 4.1 мм орсон. (Зураг-3) Олон жилийн дундажтай харьцуулахад: Дэлгэрхаан сумын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас орсон байна. (Зураг-4)
Зураг.3 Зураг.4
САЛХИ
Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.0-3.4 м/с байснаас Борнуур суманд 0.0 м/с (01-р сард), Баянцагаан, Эрдэнэ суманд 3.4 м/с (12-р сард) хүрсэн. Салхины их хурд: 7-19 м/с байснаас Борнуур сумын нутгаар 7 м/с, Зуунмод суманд 12 дугаар сарын 02-нд 19 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : нийт нутгаар 1-19 өдөр байснаас Жаргалант, Заамар, Цээл суманд 1 өдөр, Зуунмод суманд 19 өдөр байв. 15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : 12 дугаар сард Зуунмод, Дэлгэрхаан суманд 1 өдөр, 02 дугаар сард Зуунмод, Угтаал сманд 1 өдөр ажиглагдсан. 01 дүгээр сард ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 15 м/с-ээс дээш хурдтай өдөр ажиглагдаагүй байна.
Тойм бичсэн:
ЦУУА-ын инженер .......... Л.Энхцэцэг