Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН УЛИРАЛ /09, 10, 11-Р САР/-ЫН ЦАГ УУРЫН ТОЙМ
АГААРЫН ТЕМПЕРАТУР
2021 оны намрын улирлын /09, 10, 11-р сар/ агаарын дундаж температур: нийт нутгаар 1.7°С хүйтнээс 2.1°С дулаан байснаас Мөнгөнморьт суманд -1.7°С, Эрдэнэсант суманд 2.1°С байв. /Зураг-1/ Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэсант, Угтаал, Алтанбулаг, Лүн, Заамар, Цээл, Аргалант, Өндөрширээт сумдын нутгаар 0.1°С...1.0°С градус орчим, бусад сумдын нутгаар 1.1...1.8°С-ээр дулаан байлаа. /Зураг-2/
Зураг.1 Зураг.2
Агаарын хамгийн их температур: 22.4°С...27.3°С байснаас 09 дүгээр сарын 01-нд Батсүмбэр суманд 22.4°С , 09 дүгээр сарын 10-нд Бүрэн орчмоор 27.3°С хүрч халсан байна.
Агаарын хамгийн бага температур: -29.3°С...-20.1°С байснаас 11 дүгээр сарын 22-нд Мөнгөнморьт суманд -29.3°С , мөн сарын 06-нд Заамар суманд -20.1°С хүрсэн байна.
Агаарт 30 градус буюу түүнээс хүйтэрсэн өдрийн тоо: Хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.
ХӨРСНИЙ ТЕМПЕРАТУР
Намрын улирлын хөрсний дундаж температур: нийт нутгаар 0°С...9°С байнаас Эрдэнэ сумын нутгаар 0°С, Баянцагаан суманд 9°С байлаа. Хөрсний хамгийн их температур: 41°С...56°С хүрснээс 09 дүгээр сарын 02-нд Өндөрширээт суманд 41°С, 09 дүгээр сарын 02-нд Эрдэнэ суманд 56°С ажиглагдсан. Хөрсөнд 40 градус буюу түүнээс дулаан өдрийн тоо: 09 дүгээр сард 2-11 өдөр байсны 2 өдөр нь Өндөрширээт суманд, 11 өдөр нь Алтанбулаг суманд ажиглагдлаа. 10, 11 дүгээр саруудад ажиглагдаагүй.
ХУР ТУНАДАС
2021 оны намрын улиралд 11.4-97.2 мм тунадас орсноос Өндөрширээт суманд 11.4 мм, Батсүмбэр суманд 97.2 мм орсон. /Зураг-3/ Олон жилийн дундажтай харьцуулахад: Өндөрширээт сумын нутгаар дунджаас бага, Баян, Мөнгөнморьт, Бүрэн, Баянжаргалан, Батсүмбэр, Аргалант, Баянцагаан, Эрдэнэ сумдын нутгаар дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим тунадас орсон байна. /Зураг-4/
Зураг-3 Зураг-4
САЛХИ
Салхины дундаж хурд: нийт нутгаар 0.3-4.0 м/с байснаас Борнуур суманд 0.3 м/с /10-р сард/, Зуунмод суманд 4.0 м/с /09-р сард/ хүрсэн. Салхины их хурд: 8-20 м/с байснаас Батсүмбэр сумын нутгаар 8 м/с, Зуунмод суманд 10 дугаар сарын 09-нд, Алтанбулаг суманд 09 дүгээр сарын 25-нд 20 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : нийт нутгаар 1-38 өдөр байснаас Цээл суманд 1 өдөр, Зуунмод суманд 38 өдөр байв. 15 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо : 1-20 өдөр байснаас Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Баянцагаан сумдад 1 өдөр, Зуунмод суманд 20 өдөр ажиглагдсан. Мөнгөнморьт, Баянчандмань, Жаргалант, Борнуур, Баянжаргалан, Заамар, Батсүмбэр, Цээл, Аргалант, Дэлгэрхаан, Өндөрширээт сумдын нутгаар 15 м/с-ээс дээш хурдтай өдөр ажиглагдаагүй байна.
Тойм бичсэн:
ЦУУА-ын инженер .......... Л.Энхцэцэг