Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага

Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05-р сарын/ улирлын цаг уурын тойм

Шинэчлэгдсэн: 2024-12-02 20:16:59

ТӨВ АЙМГИЙН  2021 ОНЫ ХАВРЫН /03, 04, 05 ДУГААР САР/ УЛИРЛЫН

ЦАГ УУРЫН ТОЙМ

 

2021.07.08                                                                                                                               Зуунмод     

 

Төв аймгийн 2021 оны хаврын /03, 04, 05 дугаар сар/ улирлын агаарын дундаж температур: нийт нутгаар +0.2°С …+4.7°С градус байснаас Эрдэнэ суманд +0.2°С, Баян-Өнжүүл суманд +4.7°С байв. /Зураг-1/ ОЖД-тай харьцуулахад Заамар, Цээл сумдын нутгаар 0.0-0.7 градус орчим, бусад сумдын нутгаар 1.0-2.4°С-ээр дулаан байлаа. /Зураг-2/    

  

                              /Зураг-1/                                                          /Зураг-2/

 

Агаарын хамгийн их температур: +11°С...+31°С байсан ба Эрдэнэ суманд +11°С/ 03-р сард/, Өндөрширээт суманд +31°С /05-р сард/ хүрч дулаарсан бол хөрсний хамгийн их утга: +44°С....+58°С байснаас Мөнгөнморьт суманд +44°С /05-р сард/, Лүн суманд +58°С /05-р сард/ хүрч халсан байна.

Агаарын хамгийн бага температур:  -27.9°С...-2.4°С байсан ба Мөнгөнморьт суманд -27.9°С /03-р сард/, Заамар суманд -2.4°С /05-р сард/ хүрсэн бол хөрсний хамгийн бага утга: -29°С ...-5°С байснаас Алтанбулаг суманд -29°С /03-р сард/, Цээл суманд -5°С /05-р сард/ ажиглагдсан байна.

 

 

ХУР ТУНАДАС

Хаврын улиралд 11.4-83.4 мм тунадас орсноос хамгийн их нь Батсүмбэр суманд 83.4 мм, хамгийн бага нь Баян-Өнжүүл суманд 11.4 мм тунадас орсон. /Зураг-3/ ОЖД-тай харьцуулахад Баян, Жаргалант, Баянцагаан, Дэлгэрхаан, Өндөрширээт сумдын нутгаар дунджийн орчим, Баян-Өнжүүл сумын нутгаар дунджаас бага, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна. /Зураг-4/

 

 

                           /Зураг-3/                                                               /Зураг-4/                        

САЛХИ

Салхины  дундаж хурд : 1.8-5.5 м/с байснаас Цээл суманд 1.8 м/с, Дэлгэрхаан суманд 5.5 м/с байв. Салхины их хурд : 14-32 м/с байснаас Бүрэн суманд 32 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш хурдтай өдрийн тоо нийт нутгаар 17-71 өдөр байсны 71 өдөр нь Зуунмод суманд, 17 өдөр нь Батсүмбэр суманд ажиглагдлаа. 15 м/с-ээс их салхитай өдрийн тоо 5-44 байсны 44 өдөр нь Зуунмод суманд, Мөнгөнморьт суманд 5 өдөр, бусад сумдын нутгаар 6-35 өдөр байлаа.

Хаврын улиралд явган шороон шуургатай өдрийн тоо 1-39 өдөр, шороон шуургатай өдрийн тоо 1-21 өдөр байсан ба Бүрэн суманд 39 өдөр явган шороон шуургатай, 21 өдөр нь шороон шуургатай байсан бол Мөнгөнморьт, Баянчандмань, Лүн, Батсүмбэр, Цээл, Баянжаргалан сумдаар 1 өдөр, Зуунмод, Борнуур, Заамар, Батсүмбэр сумдаар явган шороон шуурга, шороон шуурга ажиглагдаагүй байна.

Нөхөрлөл цаг уурын харуул 03, 04-р саруудад түр хаагдсан.

 

 

 

 

Тойм бичсэн:

ЦУУА-ын инженер .............Л.Энхцэцэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ТӨВ АЙМГИЙН 2023 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-11-28 1970-01-01 49
ТӨВ АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-04-03 1970-01-01 390
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-02-01 1970-01-01 520
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ НАМРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2023-01-02 1970-01-01 352
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-09-23 1970-01-01 500
ТӨВ АЙМГИЙН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-06-30 1970-01-01 786
ТӨВ АЙМГИЙН 2021-2022 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-03-30 1970-01-01 689
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ 2022-02-11 1970-01-01 712
ТӨВ АЙМГИЙН 2021 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/-ЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2022-01-03 1970-01-01 918
Төв аймгийн 2021 оны зуны /06, 07, 08-р сар/ улирлын тойм 2021-11-01 1970-01-01 657
Төв аймгийн 2021 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2021-04-12 1970-01-01 694
Төв аймгийн 2020 оны жилийн цаг уурын тойм 2021-03-05 1970-01-01 1179
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ НАМРЫН /09, 10, 11-Р САР/ УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-12-30 1970-01-01 962
Төв аймгийн зуны улирлын цаг уурын тойм 2020-12-28 1970-01-01 1127
ТӨВ АЙМГИЙН 2020 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-07-06 1970-01-01 709
ТӨВ АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГ УУРЫН ТОЙМ 2020-04-23 1970-01-01 644
Төв аймгийн 2019 оны зуны улирлын цаг уурын тойм 2019-11-22 1970-01-01 1089
Төв аймгийн 2019 оны хаврын улирлын цаг уурын тойм 2019-07-03 1970-01-01 1221
Төв аймгийн 2018-2019 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-04-11 1970-01-01 1391
Төв аймгийн 2018 оны уур амьсгалын жилийн тойм 2019-03-25 1970-01-01 2565
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1308
Төв аймгийн 2018 оны намрын улирлын /9, 10, 11-р сарын/ цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1437
Төв аймгийн 2017-2018 оны өвлийн улирлын цаг уурын тойм 2019-01-03 1970-01-01 1626
2018 оны хаврын /3, 4, 5-р сарын/ улирлын цаг уурын тойм 2018-07-02 1970-01-01 1599
Төв аймгийн 2017 оны уур амьсгалын жилийн тойм 2018-02-23 1970-01-01 3196
Төв аймгийн 2017 оны 9, 10, 11-р сарын намрын улирлын цаг уурын тойм 2017-12-28 1970-01-01 943
Уур амьсгал өөрчлөлт, хандлага 1 2016-11-08 1970-01-01 1168