Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
Төв аймгийн 2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сарын/ цаг уурын тойм
Төв аймгийн 2018 оны зуны улирлын цаг уурын тойм
2018 оны зуны улирлын /6, 7, 8-р сар/ агаарын дундаж температур нийт нутгаар +15.1...+19.5 градус, уур амьсгалын дундажтай харьцуулахад Бүрэн, Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутгаар 1.1-3.9 градусаар дулаан, бусад сумдын нутгаар уур амьсгалын дундажийн орчим байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур -0.7...+6.2 градус /7-р сард/ байснаас Мөнгөнморьт суманд -0.7, Баянцагаан суманд +6.2 градус хүрсэн байна.
Агаарт +30 градус буюу түүнээс дээш дулаарсан өдрийн тоо 3-21 өдөр байв.
2018 оны зуны улиралд 125.1-254.6 мм тунадас орсноос хамгийн бага нь Лүн сумын нутгаар 125.1 мм, хамгийн их нь Эрдэнэ сумын нутгаар 254.6 мм тунадас орсон байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад Зуунмод, Мөнгөнморьт, Угтаал, Баянчандмань, Лүн, Жаргалант сумдын нутгаар уг дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас ахиу тунадас оров.
Зуны улиралд салхины хамгийн их хурд 15-27 м/с хүрснээс Зуунмод суманд 27 м/с, Угтаал, Алтанбулаг суманд 15 м/с, бусад сумдын нутгаар 10-14 м/с салхитай байв. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-45 өдөр байсны 45 өдөр нь Зуунмод суманд, 1 өдөр нь Заамар, Цээл, Баянцагаан суманд ажиглагдлаа.
Тойм бичсэн:
ЦУУА-ын салбар хариуцсан ерөнхий технологич ................ Л. Энхцэцэг